Төрсөн өдрийн мэнд, Опра

Хуучирсан мэдээ: 2014.01.30-нд нийтлэгдсэн

Төрсөн өдрийн мэнд, Опра


21m

Happy birthday to the amazing Winfrey.

Опра Винфри 1954 оны 1 сарын 29-ний өдөр АНУ-ын Миссиссиппи муж улсын Козиаскод
төрсөн бөгөөд ток шоуны хөтлөгч бөгөөд бизнесмен эмэгтэй юм. Тэрээр
Америкийн телевизийн салбарын маш амжилттай ток шоу болох The Oprah
Winfrey Show-аараа алдартай юм. 7 хоногийн шоу нь 2006 он гэхэд 105 орны
21 сая үзэгчтэй байсан юм. Винфри нь түүний болон өөр бусад амжилттай
байгаа америкийн TV-Formate – ын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг HARPO
Productions компаний эзэн юм. Тэрээр хамгийн анхны африк гаралтай Америк
тэрбумтан эмэгтэй юм. Америкийн эдийн засгийн сэтгүүл forbes –ийн
зарласнаар тэрээр 2009 оноос 2010 онд 315.000.000 US$ ашигтай байсан.
Түүний хөрөнгө 2,7 тэрбум доллар гэж үнэлэгддэг. Америкийн мэдээллийн
салбар дахь гайхалтай нөлөөллийнхөө ачаар 2010 онд Дэлхийн хамгийн
нөлөөлөл бүхий хүмүүсийн жагсаалтын 64-р байрт бичигджээ.

Опра Винфри дундаж насны гэр бүлд хүсээгүй хүүхэд нь болон мэндэлсэн юм.
Тэрээр 9 настайдаа сексийн хүчирхийлэлд өртсөн хэмээн өөрөө хэлсэн. 15
настайдаа хүсээгүй жирэмслэлт болсон ба хүүхэд нь төрснийхөө дараа
удалгүй нас баржээ. Үүнээс болоод тэрээр хар тамхи татаж, их идэх донтой
болжээ. Хүнд хэцүү намтар түүхээрээ олон үзэгчдийн итгэлийг олж авч
чаджээ.

АМЖИЛТ:

Түүний амжилт нь Балтиморт мэдээллийн хянагчаар эхэлсэн. 1983 онд
Чикаго хот дахь WLS-TV телевизийн AM Chicago өглөөний ярилцлагын
нэвтрүүлэгч болж ажлаа өөрчилсөн. Чикаго дахь анхны нэвтрүүлэг нь
02.01.1984-ний өдөр цацагдсан юм. The Oprah Winfrey Show нь олон олон
олигополь телевизүүдээр цацагдаж, түүнд алдар хүндийг авчирсан ба одоо
бол Опра нэрийг хүн болгон андахгүй. Энэ ток шоу нь шоуны уламжлалт
хэлбэрийг санагдуулдаг ба хөтлөгч нь ядууралд санаа зовнисон эсвэл
золгүй явдлын золиос болсон хүмүүсийг урьдаг. Ингэснээрээ тэр буяны
үйлсэд хүчин зүтгэж эхэлсэн юм. Тэрээр амьдралын талаарх төрөл бүрийн
үзэл бодол мөн бага насны хүүхдийн хүчирхийлэл ба насанд хүрэгчдийн хар
тамхи хэтрүүлэн хэрэглэлт гэх мэт таагүй сэдвийн талаар ч нээлттэй
ярилцахыг хичээдэг юм.

1990 – ээд онд тэрээр өөрийн Oprah’s Book Club – ыг үндэслэсэн ба зохиолчид өөрийн номыг түүнд танилцуулдаг. Билл Клинтон
өөрийн намтар түүхийнхээ нээлтээр энэ нэвтрүүлэгт зочноор оролцож
байсан юм. Тус “Номны клуб” нь америкын хамгийн олон хувьтай зарагддаг
номны жагсаалтыг үзүүлэгч бөгөөд мөн санал болгогч. Ийм ч учраас тэрээр
америкын хэвлэл мэдээлллийн салбарт хүчтэй нөлөөлж байдаг. TV Guide
сонины мэдээлснээр 2007 оны жилийн орлого нь 260 сая доллар байв. 2009
онд Forbes Magazine сэтгүүлийн хэлснээр 315 сая доллар болж, хамгийн
нөлөө бүхий алдартнаар сонгогдсон. 2009 оны 11 сарын 20нд өөрийн ток
шоугаа зогсооно гэж мэдэгдсэн ч 2011 оны 5 сарын 25нд түүний сүүлийн
нэвтрүүлэг цацагдсан юм.

2011 онд тэрээр OWN (Oprah Winfrey Network) гэх өөрийн телевизийн
сувагтай болжээ. Агуулгаараа эрүүл мэнд, сэтгэл судлал, мөнгө, хоол хийх
ба реалити шоу гэсэн хүрээг хамарч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж