“Авар” Японы шүүхэд давж заалджээ

Хуучирсан мэдээ: 2014.01.30-нд нийтлэгдсэн

“Авар” Японы шүүхэд давж заалджээ

Монголын “Авар” ХХК  өнгөрсөн аравдугаар сард Токио хотын төвд орших 10 давхар барилгыг газрын хамт дуудлага худалдаагаар 5.1 тэрбум иенээр худалдаж авсныг Японы шүүхээс хүчингүй болгосон билээ. Токио хотын дүүргийн шүүхээс энэ нэгдүгээр сарын 23-ны өдөр “Авар” ХХК-ийн дуудлага худалдаанд ирүүлсэн зарим материалын тамга тэмдэг дутуу, эх хувь биш хуулбар байсан гэх шалтгаанаар Чонрён-ы барилгыг худалдан авалтыг цуцалсан юм. Тэгвэл “Авар” ХХК Токиогийн шүүхэд шийдвэрийнх нь эсрэг өчигдөр /I.29/ давж заалдах өргөдөл гаргажээ. Ийнхүү Токиогийн дүүргийн шүүх “Авар” ХХК-ийн хэргийг дахин авч хэлэлцэхээр болсон байна.

Токио хотын төвийн Чиёдо дүүрэгт байрладаг Хойд Солонгосын иргэдийн нийгэмлэг (Chongryon)-ийн байрыг  Япон, Хойд Солонгосын хооронд дипломат харилцаа байхгүйн улмаас БНАСАУ-ын оршин суугчдын асуудлыг хариуцдаг албан бус Элчин сайдын яамны барилгад тооцдог байжээ. Чонрёны барилгыг анх 2012 оны долдугаар сард Японы Засгийн газрын дэмжлэгтэй “Resolution and Collection Corp”-ын хүсэлтээр дуудлагаар худалдахаар болж, худалдаанд Кагошимад байрлах Сайфуку-жи хийд 4.5 тэрбум йенээр ялсан боловч барилгыг худалдан авахад санхүүгийн боломж нь хүрээгүй юм” хэмээн мэдээлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж