Тайланд 10 мянга цэргээр хамгаалалт гаргана

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

Тайланд 10 мянга цэргээр хамгаалалт гаргана

Тайландын эрх баригчид ирэх хоёрдугаар сард болох парламентын сонгуулийн санал хураалтын үеэр аюулгүй байдлыг хангахын тулд нийслэлд 10 мянган цэргээр хамгаалалт гаргах гэнэ. Ерөнхий сайд Йинглак Шинаватра өнгөрсөн сард ард иргэд, сөрөг хүчнийхний шаардлагаар парламентыг тарааж, ирэх хоёрдугаар сарын 2-нд сонгууль явуулах тов зарласан юм. Харин сөрөг хүчнийхний зүгээс Йинглакийг огцорч, сонгуулиас нэрээ татахыг шаардан парламентын сонгуулийг бойкотлохоо мэдэгдсэн билээ. Гэсэн ч Тайландын эрх баригчид парламентын сонгуулийн санал хураах байруудыг бэлтгэж эхэлжээ. Мөн Тайландын Батлан хамгаалах яамнаас өнгөрсөн долоо хоногт нийслэл Бангкокт 60 хоногийн онц байдал зарласан юм.

Тайландын сөрөг хүчнийхнээр удирдуулсан босогчид өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Ерөнхий сайд Йинглак Шинаватраг огцрохыг шаардаж, нийслэл хотыг хаах хүртэл арга хэмжээ аваад буй юм. Тайландын 50 дахь Ерөнхий сайд Йинглак Шинаватра нь 2006 онд Засгийн эрхээс зайлуулагдсан ах Таксиныхаа заавраар ажилладаг хэмээн сэрдэгдэж, авилгын хэрэгт буруутгагдаад буй билээ.

Тайландад өнгөрсөн 80 жилийн хугацаанд 18 удаа төрийн эргэлт хийх оролдлого гарч байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж