Nokia-ийн удирдагч огцорно

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Nokia-ийн удирдагч огцорно

Дэлхийн хэмжээнд гар утас үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Nokia компанийг удаан хугацаанд удирдан авч явсан Жорма Оллила ирэх жил албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж байна. Ноён Оллила Nokia компанийг резинэн гутал, телевизорын эд анги үйлдвэрлэж байх үеэс гар утас үйлдвэрлэгч агуу том компани болох хүртэл хүчин зүтгэж, эл компанийн түүхэнд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн юм.

Гэхдээ 2010 он гарч смартфоны үйлдвэрлэл хүчээ авч эхэлснээр Nokia-ийн амжилт саармагжиж эхэлсэн ба ноён Оллилагийн хийсэн болчимгүй алдаа дутагдлаас үүдэн хэд хэдэн хувьцаа эзэмшигчид томоохон алдагдалд ороход хүрчээ. Ноён Оллила болсон явдал, хийсэн үйлдэлдээ ихэд эмзэглэж байгаагаа илэрхийлээд, үлдсэн нэг жилийн хугацаанд хүч чадал, оюун ухаанаа дайчлан ажиллахаа мэдэгдсэн байна.

Түүний хийсэн алдааны нэг нь Symbian платформыг Microsoft-ийн платформоор сольсон явдал юм. Хэдий Microsoft, Nokia компаниуд гэрээ хийхийн өмнө Nokia-ийн хувьцааны үнэ хэвийн хэмжээнээс 0,8 хувийн өсөлттэй байсан ч, гэрээ хийсний дараа 25 хувиар буурчээ. Энэ явдал тус компанийн хувьд сүүлийн хэдэн жилийн хугацаанд амсаагүй томоохон хохирол болжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж