
Sony компани 100 сая гаруй онлайн хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хулгайд алдаж, аюулгүй байдал нь дээд зэргээр зөрчигдсөний дараа болсон хэргийн буруутныг илрүүлж, цаашид аюултай үйлдлийг газар авахуулахгүй байх үүднээс мэргэжлийн кибер гэмт хэргийн мөрдөгчдийг хөлслөн, ажиллуулж эхэллээ. Тэдгээр мөрдөгчид нь Guidance Software, Data Forte зэрэг компаниудын ажилтнууд бөгөөд Sony компани хакердуулсан Playstation болон Sony Online Entertainment сүлжээнүүдийг түр хугацаагаар хаагаад байна. Кибер халдлага хоёр ч удаа давтагдаж, сүүлийн халдлагын үеэр Австри, Испани, Нидерланд, Герман зэрэг улсуудын 10,700 хэрэглэгчдийн зардлын мэдээлэл болон АНУ-ын бус 12,700 хэрэглэгчдийн кредит картны мэдээлэл алдагджээ.
Б.Энхцэцэг