Египетийн хувьсгалын ойгоор 1000 хүн баривчлагдав

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

Египетийн хувьсгалын ойгоор 1000 хүн баривчлагдав

Фото: Amr Nabil / AP

Хосни Мубаракийн дэглэмийг унагасны гурван жилийн ойгоор хийгдсэн жагсаалын үеэр 1079 хүн баривчлагджээ. Тус орны Дотоод хэргийн яамны  мэдээний дагуу энэ тухай Agence France-Presse дамжуулав.

Исламистууд ба цэргийн засаглалыг дэмжигчдийн хооронд гарсан мөргөлдөөний явцад сүүлийн 24 цагийн дотор 49 хүн амиа алдлаа гэж Эрүүл мэндийн яам нь дамжуулжээ.

Засаг захиргаа зөвшөөрөөгүй ч гэсэн жагсаал хийхээр “Мусульман ахан дүүс” исламын хөдөлгөөнийхан жагссан нь мөргөлдөөнийг гаргах гол шалтгаан болов. Өнгөрсөн оны сүүлчээр уг хөдөлгөөнийг эрх баригчид террорист гэж үзсэний улмаас хурцадмал байдал намдахгүй байгаа юм. Тэдний жагсаалын үеэр хүчнийхэнтэй мөргөлдөөн гарч мянга гаруй хүмүүс хагас жилийн дотор амиа алдаад байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж