Олландын &#34найз&#34 дэлхийд нэртэй байх хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

Олландын &#34найз&#34 дэлхийд нэртэй байх хүсэлтэй

Францын ерөнхийлөгчийн хамтран амьдагч асан Валери Триервейлер Энэтхэгт буяны үйлсийн ажил хийхээр айлчилж байгаа тухай  The Daily Mail сонинд мэдээлжээ. Салж буйгаа ерөнхийлөгч зарласны дараа хэдэн цаг болоод тэрээр айлчлалд морджээ. Одоо Елисейн ордны сайтаас Валери Триервейлерийн веб хуудас авагдсан ба түүний албан ёсны хуудас  Twitter-ээс авагдсан байна.

Диана гүнжийн стилиэр хийж буй уг айлчлал нь Валери Триервейлер дэлхийн тайзнаа үлдэх мөн Франсуа Олландад өнөөг хүртэл хайртай байгааг харуулж байна гэж уг сонин  онцолсон байна.

Елисейн ордны төлөөлөгч Триервейлерийг улсын зардлаар сүүлчийн айлчлалаа хийж байна хэмээн мэдэгджээ. Триервейлер Бомбой хотод сэтгүүлчдийн асуултад хариулахдаа өөрийн ирээдүйг сайнаар төсөөлж байгаа . Та нар санаа бүү зов гэж хэлсэн байв

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж