
Гана улсын Нисэх хүчин хэд хэдэн төрлийн нисэх техник худалдан авахаар шийдсэн тухай Нисэх хүчний жанжин штабын дарга Максвелл Нагай мэдэгдсэнийг Jane"s мэдээлэв. Африкийн бүс нутагт олон улсын энхийг сахиулах ажиллагаанд тус орны оролцоог нэмэгдүүлэх үүднээс тэд нисэх хүчнээ шинэчилж байгаа гэнэ.
Ганы цэргийнхэн европын цэргийн тээврийн онгоцноос нэмэн авч, одоо байгаа тээврийн хоёр онгоц дээрээ C-295 маркийн хөлгөөс гадна Италийн C-27J Spartan ачааны онгоц, Оросын тээврийн Ми-35М нисдэг тэрэгнүүд, Хятадын олон талын зориулалтын Z-9 нисдэг тэрэгнүүдээс авахаар төлөвлөөд байна. Харин хичнээн тооны нисэх техник авах гэж байгааг Нагай хэлсэнгүй.
Одоо Ганы нисэх хүчинд тээврийн C-295 хоёр, нэг нэг F27 Friendship, Dassault Falcon 900, гурван DA42, дөрвөн дайрагч K-8 Karakorum, сургалтын гурван Cessna 172, долоон Ми-17 тэрэг, хоёр AW109 Power, хоёр Bell 412SP, хоёрSA 316 Alouette III онгоцнууд байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР