Их Британийн тагнуулын агентлагийн дарга суудлаасаа бууна

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

Их Британийн тагнуулын агентлагийн дарга суудлаасаа бууна

Их
Британийн Засгийн газрын харилцаа холбооны удирдах газрын /GCHQ/ дарга
Эдвард Сноудений задруулсан нууц материалтай холбоотой дуулианаас үүдэн
суудлаасаа буух гэнэ. Их Британийн цахим тагнуулын агентлагийн дарга Иэн
Лоббан өчигдөр/I.28/ албан тушаалаасаа буухаа мэдэгджээ. Тэрээр Их
Британийн цахим тагнуулын агентлагийн даргын албан тушаалыг зургаа дахь
жилдээ хашиж буй аж. Гэхдээ албаныхны зүгээс Иэн Лоббан Эдвард Сноудений
задруулсан нууц мэдээллээс үүдэн суудлаас буух гэж байгааг үгүйсгэсэн
гэнэ.

Их Британийн Засгийн газрын харилцаа холбооны удирдах газар нь
тагнаж, турших ажиллагаан дээр АНУ-тай онцгой харилцаа, холбоотой байдаг
гэнэ. Эдвард Сноудений мэдээлэлдАНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба
/NSA/ сүүлийн гурван жилийн хугацаанд Их Британийн Засгийн газрын
харилцаа холбооны удирдах газрыг 160 сая орчим ам.доллараар нууцаар
санхүүжүүлж байсныг илчилсэн. МөнИх Британи нь Ойрхи-Дорнод дахь нууц
цахим хяналтын станцаараа дамжуулан иргэдийнгар утасны яриа, цахим
худалдаа зэргийг тагнаж, хуулбарлаг байсныг“The Guardian” сайтад
мэдээлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж