
Хэвлэлийнхний хувьд Канад улсаас сонины цаас импортлосноор хомсдолоос ангижирч болох аж. Гэвч Канадтай худалдаа хийхийн тулд заавал ам.доллар ашиглах шаардлагатай байгаа юм. Гэтэл Венесуэл улс сүүлийн 11 жилийн хугацаанд ам.доллараар худалдаа хийхийг хязгаарлаад байгаа гэнэ.
Сонин хэвлэх цаасгүй болсноос одоогийн байдлаар Венесуэлийнорон нутгийн есөн хэвлэл хаалгаа бариад байгаа юм. Мөн Венесуэлийн хамгийн том өдөр тутмын хэвлэлийн нэг “El Nacional” ирэх гуравдугаар сарыг хүртэл хүрэлцэх цаасны нөөцтэй байгаа гэнэ. Түүнчлэн бусад олон том хэвлэлүүд ч ирэх долоо хоногоос хаалгаа барихаар бэлтгэж буй аж. Үүнд “El Impulso”, “Correo de Caroni” нар багтаж байна. Харин “El Sol de Maturin”, “Antorcha, Caribe”, “La Hora”,“Version” зэрэг хэвлэлүүд өнгөрсөн 2013 оны наймдугаар сард хаалгаа барьсан бол “El Guayanes”, “ El Expreso” зэрэг сонинууд энэ нэгдүгээр сарын эхээс хойш үйл ажиллагаа явуулаагүй гэнэ.