Ватиканд хоёр дахь удаагаа

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

Ватиканд хоёр дахь удаагаа

2014. 01. 28.Ватикан, Хувилгаан Петрийн талбай.Украины хэрэг явдалд зориулан ням гаригийн мөргөлөөрөө Ромын хамба Францискийн энх тайвны бэлгэдэл болгон нисгэсэн тагтаанууд руу хэрээ, цахлай хоёр довтолжээ.

Номлогчийн ордны талбайд цугларсан хэдэн арван хүмүүс ажиглаж байв. Нэг тагтаа нь цахлайны довтолгоонд өд сөдөө зулгаалган зугтаж байхад нь өөр нэг тагтаанд хэрээ халдахаар  завджээ. Тэндээс зугтсан тагтаанууд харагдахгүй болтол алсад нисцгээв.

Сонирхолтой нь, бас нэг ийм хэрэг жилийн өмнө 2013 оны нэгдүгээр сарын 27-ны ням гаригт гарсан байлаа. Тэр цагийн хамба XVI Бенедиктийн хөөргөсөн тагтаанууд довтолгоонд өртжээ. Мөргөлийн дараа нь  хамба цугларсан олонд энх амгаланг ерөөн өдөр тутмын ажил үйлстээ өөдрөг байхыг  хүссэний дараа уламжлалын дагуу түүний хажууд зогсож байсан хүүхдүүд цагаан тагтааг хөөргөжээ. Тэдний нэг рүү цахлай довтлоход тэрээ Номлогчийн сүмийн баганад нуугдан аврагдсан байлаа.


Фото: Gregorio Borgia / AP / East News

Баавгайн хайр

2014.01.26.Нидерланд, Ренен. Туйлын баавгайЭрх чөлөө, Ялалт хоёр  гурван жилийн дахин уулзаж Ouwehandsамьтны хүрээлэнгийн усанд шумбан “жаргаж” байна. “Эрх чөлөө” нэртэй эмэгчин нь 2010 онд Сика, Сиси гэж нэрлэгдсэн хоёр бамбарууш төрүүлжээ. Энэ үеэр тэрээр “Ялалтаас” тусгаарлагдан бамбаруушуудаа өсгөж байв. Туйлын баавгайн эрэгчин нь үр төлдөө халдах хандлагатай байдаг ч ихэр бамбарууш аюулгүй өсч том болон Европын нэгэн амьтны хүрээлэнд амьдарч эхэлжээ. Тэдний эх дахин шинэ үр төлтэй болоход бэлэн болжээ. Ouwehands амьтны хүрээлэн туйлын баавгай үржүүлэх талдаа туршлагатайд тооцогддог. Цагаан баавгайнууд нь ганцаар амьдралтай амьтан  учир эрэгчин нь үр төлөө асрахад оролцдоггүй. Эх нь ичээндээ орсон байхад бамбаруушнууд төрдөг. Тэд шүдгүй, нүдээ нээгээгүй хагас кг-аас бага жинтэй төрдөг. Хэдэн сар ичээндээ унтаж байгаа эхийнхээ хөхийг хөхсөөр ичээнээсээ үс ноолууртай, өсөн торнисон гарч ирцгээнэ. Тэд эхтэйгээ  хамт хоёр жил амьдраад  тусгаар амьдралтай болдог ажээ.


Фото: Remko de Waa / ANP / AFP / East news

Галын ул мөр сансраас

2014. 01.25.Австрали, Викториа муж.Нэгдүгээр сарын 19-нд Landsat 8 хиймэл дагуулаас авсан зурагт Грампианс үндэсний  хүрээлэн, түүний орчинд гарсан хүчтэй ой хээрийн түймрийн ул мөр буужээ. Гэрэл зураг дахь саарал-хар толбо нь түймрийн цар хүрээг харуулж байна. Зүүн хэсэгт нь түймэр асч цэнхэр утааны ул мөр харагдана

Ер бусын дөчин хэмийн халуу шатаж байгаа нь Австралийн Викториа, Өмнөд Австрали, Шинэ Өмнөд Уэльс мужуудад ой хээрийн түймэр гарахад хүргэж,  50 гаруй мянган га ойг  сүйтгэжээ. 1,5 мянган гал сөнөөгчид галтай тэмцэж байгаа ч  хүчтэй салхинд галын голомт нэмж үүссээр байгаа ажээ.  Грампиансийн ууланд 27 байшин шатаж, нэг хүн амиа алджээ.

Грампианс үндэсний  хүрээлэн нь 167 мянган га талбайг эзэлсэн, хүрхрээнүүд, ой, уул, сүг зурагтай агуйгаараа жуулчдыг ихээр татдаг. Гэвч гамшгийн улмаас хүрээлэнг түр хугацаанд хаагаад байгаа ажээ.


Фото: NASA

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж