Давхар дээлтэй гишүүдэд “сануулга” өгчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

Давхар дээлтэй гишүүдэд “сануулга” өгчээ

Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу энэ пvрэв гаригт "Давхар дээлийг дан дээл" болгох боломжтой Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн УИХ-аар хэлэлцэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Төрийн ордонд байрлах "Давхар дээлтэй" гишүүн сайд нарын өрөөний хаалган тушаа нэрийн пайз дээр ийм бичигнүүд хаджээ. Х.Тэмүүжин сайдын хэлдгээр "нэг гуяараа сайдын суудал, нөгөө гуяараа гишүүний суудал сандайлсан муусайн юмнууд"-ыг үнэхээр энэ удаагийн чуулганаар зайлуулж чадах эсэх нь сайд гишүүд хуралдаанд орох эсэхээс шууд хамаарна.

Уг нь УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүд оролцон санал өгөх нь хориотой бөгөөд энэ санал асуулгад оролцохгуй гэдгээ УИХ-ын дарга З.Энхболдод бичгээр хандаж өгөх ёстой юм.

Сайд нар хэр шударга гэдгийг пүрэв гарагт харах л vлдлээ.








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж