Намрын чуулган маргааш завсарлана

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

Намрын чуулган маргааш завсарлана

УИХ-ын намрын чуулганы хуралдаан маргааш буюу нэгдүгээр сарын 30-нд завсарлахаар болсон байна. Намрын чуулган завсарлах хугацаа хоёрдугаар сарын 10-ны өдөр байсан ч Сар шинийн баяртай холбогдуулан маргааш завсарлуулах шийдвэрийг УИХ-ын даргын захирамжаар гаргажээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр сар шинийн баярын дараа ээлжит бус чуулганы хуралдааныг зарлан хуралдуулах бололтой. Учир нь 2014 оны Төсвийн тодотголын төслийг гуравдугаар сарын 1-ний дотор батлах хуультай. Тиймээс Сар шинийн баярын дараа ээлжит бус чуулган зарлаж, 2014 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэн батлах төлөвтэй байгаа юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж