Ихэнхи нутгаар салхи шуургатай байна

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

Ихэнхи нутгаар салхи шуургатай байна

Өнөөдөр говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна

Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг,зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 21-26 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өчигдрөөс хүйтэрч 14-16 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

  2014 оны 1 дүгээр сарын 30-наас 2014 оны 2 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2 сарын 1-нд зарим газраар, 2-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30, 31-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 2 сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 2-р сарын 1-нд баруун болон төвийн нутгаар, 2-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус,өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

     Эх сурвалж: Ус цаг уур, орчны хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж