“Дүнжингарав” худалдааны төвд зохион байгуулсан "Монголд үйлдвэрлэв-Цагаан сар" үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө. Тус үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, хэрэглэгчдэд хямд үнээр нийлүүлэх зорилготой юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг үзэсгэлэнгийн үеэр үндэсний үйлдвэрлэгчид хоёр тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.
О.САР