“Хаадын цадиг”-ийн үргэлжлэл “Хатан цадиг”

Хуучирсан мэдээ: 2014.01.28-нд нийтлэгдсэн

“Хаадын цадиг”-ийн үргэлжлэл “Хатан цадиг”

Төрт ёс, хаадын сангаас санаачлан түүхэн туужсын уралдаан зарлаж, үр дүнд нь “Хатан цадиг” хэмээх шинэ ном бүтээжээ. Өмнө нь зохиолч, судлаач, уран бүтээлчдийн дунд мөн ийм уралдаан зарлаж, “Хаадын цадиг” цувралыг бүтээсэн бол үүний үргэлжлэл болгож “Хатан цадиг”-ийг уншигчдадаа өргөн барьж байна. Номонд таван өөр зохиолчийн бичсэн туужууд багтсан бөгөөд Монголын түүхэн дэх хамтдын байр суурь, тэдний түүхэн замналыг мөшгин бичсэнээрээ онцлогтой. Зохиолчдын хувьд өнөө цагийн үргэлжилсэн үгийн мастер болох Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв, зохиолч До.Цэнджав, Ч.Жанчивдорж, Б.Ойдов, Ө.Өлзийсүрэн нарын “Хотолон”, “Суудал өнцөгдсөн сэнтий”, “Хайду хааны гайхамшигт гүнж Хутулун чаха”, “Зүүнгарын мөхөл”, “Эргэх орчлон” гэсэн тууж багтсан байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж