
Өнгөрсөн 2013 онд хамгийн их өрсөлдөөнтэй байсан салбар бол ухаалаг гар утасны зах зээл. 2013 онд нийтдээ 1.004 тэрбум ухаалаг гар утас борлуулагдсан тооцоо гарсан ба энэ нь өмнөх онтой харьцуулахад 38.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ухаалаг гар утас үйлдвэрлэгч олон компаниуд өөрсдийн шинэ загваруудаа зах зээлд нийлүүлсэн боловч Өмнөд Солонгосын Samsung корпораци нийт борлуулалтаараа тэргүүлсэн байна.
Samsung-ын ухаалаг гар утасны борлуулалт нийт борлуулалтын 31.3 хувийг эзэлж байгаа бол хамгийн хүчтэй өрсөлдөгч Apple 15.3 хувьтай байсан байна.
Т.БИЛГҮҮН