
Сар шинийн барилдаанд зодоглох бөхчүүдийг нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн бүртгэх бол барилдааны тасалбарыг битүүний өдрийн 10.00 цагаас эхлэн “Бөхийн өргөө”-ний кассаар худалдах юм байна. Үнийн хувьд энэ жилийн цагаан сарын барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд үзэгчдийн суудлын эхний гурван эгнээний суудал 25 мянга, бусад суудал 20 мянган төгрөг байх ажээ.
Барилдаан 14.00 цагаас эхлэх тул үзэгчид, бөх сонирхогчид та бүхэн битүүний өдөр эртлэн тасалбараа худалдаж авахыг анхаарай.
Б.ЭНХ