
Ганц тор гартаа барьсан хүн ховор үзэгдсэнээс гадна хэд хэдэн хайрцаг саваар нь худалдаа хийж сар шинийн бэлтгэлээ базааж байна. “Барааны үнэ тэнгэрт хаджээ. Намар л 180-220 төгрөгөөр авчихдаг байсан өндөг 450 төгрөг болтлоо өссөн байна. Нэг литрийн савлагаатай сүүг 1700 төгрөгөөр борлуулдаг байсан бол өнөөдөр 2000 төгрөг болжээ. Энэ мэт хоол хүнсний үнэ ханш лав нэлээд өссөн байна” гэж ярих иргэдтэй бишгүй таарав.
Лангуу руу өнгийх бүрт хэчнээн килограмм ногоо, мах, гурил будаа ахавыг лавлах худалдагч нарын ээрэлтэд залхах нэгэн байхад нэг бүрчлэн үнийг нь асуугаад “Дураараа юм болох нь шив дээ. Өчигдөрхөн л 45 сая толгой мал тооллоо гээд мэдээллээд байсан. Гурил амтагдсан, хатуу, цагаан өнгөтэй нэг муу хорхой ааруул килограмм нь 6000-15 мянган төгрөгөөр борлуулагдахаар хамгийн чанаргүй хоол гэдэг хиам 12 ам.долларт хүрэх нь зөв юм байна л даа” хэмээн уурсагнах нь ч байна. Ингээд уншигч авхай та дээрх захуудад өргөн хэрэглээний барааны үнэ өчигдрийн байдлаар ямар байгааг сонирхоно уу.
Хар чавга-7000-11000
Чихэр-5500-22000
Хиам-6000-16000
Гахайн мах 1кг-15000-18000
Хайнз майонез 1кг-6500
Өргөст хэмх 1кг-4000
Жижиг улаан лооль 1кг-10000
Пүнтүүз 1кг-2300
Усан үзэм 1кг-8000-12000
Банана 1кг-4000
Алим 1кг-2000-6500-12000
Хайлмаг 1кг-6000
Бяслаг-12000
Хорхой ааруул-6000-15000
Ээзгийтэй тос-6000
Монгол шар тос-9000
Орос масло 1кг-3500-4500
Арвайн гурил 1кг-3000
Цагаан будаа 1кг-2100
Алтан тариа 1кг-750-1050-1500
Гурвалжин будаа 1кг-2000
Элсэн чихэр 1кг-1500
Ёотон-1500-3500
Чангаамал /болсон шар будаа/ 1кг-3400
Солонгос хуурай сүү 1кг-5000
Ургамлын тос-2700-16500
Чинжүү 1кг-4000
Үхрийн хэл 1кг-13000
Тахианы мөч 1кг-5500
Тахианы гуя 1кг-4000
Хонины цул мах 1кг-8000
Үхрийн татсан мах 1кг-7000
Хэрэглээний сагсан дахь барааны үнэ ийм байна. Тэгвэл 2013 оны есдүгээр сард тус захуудаас ханшийн сурвалжлага хийж байсан үнээ сөхөж дөрвөн сарын хугацаанд үнэ хэр зөрүүтэй болсныг харьцуулъя.
Өргөн хэрэглээний зарим барааны үнэ ханш
Хонины ястай мах 1кг-5800
Үхрийн ястай мах 1кг-6300
Шингэн сүү 1литр-900
Өндөг-240-260
Чинжүү 1кг-2650
Өргөст хэмх 1кг-2800
Хар чавга-4000-10000
Чихэр-5500-22000
Хиам-6000-14000
Гахайн мах 1кг-13000-15000
Хайнз майонез 1кг-6500
Өргөст хэмх 1кг-3500
Жижиг улаан лооль 1кг-6000
Пүнтүүз 1кг-1300
Усан үзэм 1кг-8000-12000
Банана 1кг-4000
Алим 1кг-2000-6500-12000
Хайлмаг 1кг-6000
Бяслаг-12000
Хорхой ааруул-4000-12000
Ээзгийтэй тос-5000
Монгол шар тос-7000
Орос масло 1кг-3000-4500
Арвайн гурил 1кг-2500
Цагаан будаа 1кг-1800
Алтан тариа 1кг-750-1050-1500
Ёотон-1200-3000
Ургамлын тос-2100
Чинжүү 1кг-3000
Үхрийн хэл 1кг-10000
Тахианы мөч 1кг-3800
Тахианы гуя 1кг-3000
Юм л бол “Хойд талын хар овоохой” гэдэг шиг үнэ нэмсэн шалтгаанаа “Валютын ханш өссөн” гэдэг тайлбараар зөвтгөх худалдаачидтай нэлээд таарав. Тэд автобусны тасалбарын үнэ хүртэл нэмэгдээд байна шүү дээ. Бид ашигтай ажиллах хэрэгтэй биз дээ хэмээн хээв нэг хэлж зогсоно билээ. Худалдагч бид хоёрын ийн ярих учирлах хоёрын заагт зогсохыг сонссон нэгэн буурай “Өгөөж” компанийн еэвэнг 2600 төгрөгөөр авдаг байсан. Одоо бол 3000 хүрээд талийж өглөө. Иргэдийн халаасыг сэгсрэхээ бодох юм, муу сайн юмнууд…гэсээр үглэж одов.
Сар шинийн баяраар шантаажлуулсан ч бай, үгүй ч бай нэгэнт л амьдрал буцалж байгаа учраас иргэд зовж олсон хэдэн бор төгрөгөөрөө амьдарч л таарна. Гэхдээ талх, махны үнэ мэддэггүй хэмээн цоллуулдаг эрхэм дарга нарт хандахад, гэр хорооллын захад, алслагдсан хороо, дүүрэгт оройн хоолны цэсэндээ бялуурах нь бүү хэл ганц орой хоол хийж энэ олон амыг хэрхэн тэжээх вэ хэмээн зүдрэх бидний мэдэхгүй амьдрал олон өрх гэрт хөвөрч л байгаа даа.
Барааны савангаас эхлээд ахуйн хэрэглээ 50-200 төгрөгөөр үнээ тэлж лангуун дээр худалдаалагдаж байна. Энэ тухай худалдагчаас лавлахад, ”Одоо барааны үнэ нэмэгдэж байна. Саяхан л гэхэд АПУ гэх мэт үндэсний үйлдвэрлэгчид нь архи, тамхиныхаа үнийг нэмчихлээ. Барааны саван 50-60 төгрөг нэмэгдсэн нь харин ч гайгүй. Саван чинь импортын бараа. Валютын ханш нэмэгдсэн нь нөлөөлсөн. Хэд гурван төгрөгийн ашиг харж байгаа бид үнээ тодорхой хэмжээгээр нэмсэн” гэв. Ямартай ч, гаднаас нийт бүтээгдэхүүнийхээ 85 хувийг авдаг импортын бараанаас хараат манай улсын хувьд байдал нэлээд хүндхэн байгааг дээрх худалдагчийн яриа батлах болов уу.
Тэгвэл өндөгний үнэ яагаад өссөн нь анхаарал татав. Манай улс дотоодын зах зээлд хэрэгцээт өндгөө хангах бүрэн боломжтой гэдэг. Энэ талаар дээрх худалдагчаас лавлавал “Манайх гадаадаас шатахуунаа валютаар авдаг. Шатахууны үнэ өсөхөөр тээвэрлэлтийн үнэ нэмэгдэнэ биз дээ” гэсэн юм.
Харин иргэн М.Алтансүхээс сар шинийнхээ бэлтгэлд зориулж хэдэн төгрөг төсөвлөсөн эсэхийг тодруултал “Монголд бараа, бүтээгдэхүүний үнэ сургаар өсөх юм. Хэд хоногийн өмнө нэг килограмм хиам 6200-6500 төгрөгөөр авсан бол өнөөдөр 7000 төгрөг болчихож. Үнэ нь нэмэгдсэнийг худалдагч нар ийм ч барааны үнэ өссөн. Тийм ч бүтээгдэхүүний ханш нэмэгдсэн гэж тайлбарладаг. Сургаар барааныхаа үнийг нэмдэг тогтолцоог халах хэрэгтэй. Өчнөөн жил ийм маягаар явлаа. Эдийн засгийн хаана нь ийм гаж тогтолцоо нуугдсаныг олж, ард иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлмөөр байна. Цалин нэмэгдэхгүй хэрнээ бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байх юм. Би жирийн өдрүүдэд 50 мянган төгрөгөөр ойр зуурын хүнсээ хангалттай цуглуулдаг байсан бол одоо 500 мянган төгрөгөөр сар шинийн хоол хүнсээ базааж хүрсэнгүй. Дахиад өчнөөн зүйл авч чадахгүй хэтэвчээ сэгсэрчихлээ” гэдгээ хэлсэн юм.
Ийм нэртэй холбоо байлаа. Одоо яг үнэндээ хаана байрлаж юу хийдгийг нь мэдэхгүй хүн олон. Иргэдийн ихэнх нь тус холбоог сонгуулийн өмнө л үйл ажиллагаагаа жигдрүүлж туг барьж лоозон зүүж аль нэг нам хүчний нөмөрт багтдаг гэсэн ойлголттой үлдсэн болов уу, тэдний талаар. Эхэндээ ч ард түмний өмнөөс улс төрчдийг чичрүүлэх нь дээ гэсэн хүлээлттэй байсан нь нууц биш. Тэгвэл өдгөө энэ холбоо мартагдаад уджээ. Үлдсэн ганц нь тус холбооны сайхан нэр. Тэгвэл энэ нэрийг дахин сэргээж амлалт нэхье, олуулаа. Төрийн эрхийг аль ч нам хүчин барьсан бай өргөн хэрэглээний барааны үнэ галзуурч гаарсан хэвээр л байна. Хаана байна, өнөөх үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн. Харин ч эсрэгээрээ сар бүр өсөн нэмэгдэх дараалалтай явж ирсэн манай зах зээл иргэдээ туйлдуулж дуусах нь. Ийм замаасаа хазаах найдлага энэ байдлаар ард түмэнд чинь огт харагдахгүй байгааг хэсэг бүлэг хүмүүст дуулгая. Юутай ч үнэ ханшийг хазаарлахгүй бол хаврын хахир цаг хаяанд ирлээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин