
Өмнө нь сөрөг хүчнийхний зүгээс Виктор Януковичтой хийсэн уулзалтынхаа үеэр Засгийн газрыг тарааж, шинэ сонгууль явуулах, жагсаал, цуглааны эсрэг хуулийг цуцлах зэрэг тулган шаардлага тавьж байсан билээ.
Үүнтэй зэрэгцэн Европын холбооны дипломат Кэтрин Эштон Ерөнхийлөгч Виктор Янукович болон сөрөг хүчний удирдагчидтай уулзахаар өнөөдөр Украинд айлчлан ирэх гэнэ.
Украинд өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш харьцангүй тайван үргэлжилж байсан эсэргүүцлийг хумихаар хууль тогтоогчид энэ нэгдүгээр сарын 16-нд жагсаал, цуглааныг эсрэг шинэ хууль баталснаар байдал хүндэрсэн юм. Шинэ хуулийг эсэргүүцсэн ард иргэд Засгийн газар, Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж, парламентын ордоныг бүсэлж, Хууль зүйн яамыг булаан эзэлсэн билээ. Түүнчлэн бослого үймээн Киев хотоос хүрээгээ хальж, Украины бусад хотуудыг хамрах болсноор ийнхүү эрх баригчид тодорхой буулт хийх шаардлага тулгарчээ.