
Өнгөрсөн долоо хоногт Украйны эрчим хүчний Нефтогаз, Оросын эрчим хүчний Газпром компаниуд энэ онд Украйнд нийлүүлэх байгалийн хийн хэмжээг одоо байгаа 33.75 сая куб метр байгааг 36.5 сая куб метр болгож нэмэгдүүлэхээр болсон. Янукович ерөнхийлөгч хоёрдугаар сард Украйны ерөнхийлөгчөөр сонгогдож үүрэгт ажлаа хүлээн авсан бөгөөд Оростой харилцах харилцаагаа сайжруулж, ашигтай харилцаа хөгжүүлэхээр амлаж байсан юм. Украйны ерөнхий сайд Микола Азаров Оростой байгуулах гэрээний үнийг бууруулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан байна.
Т.Санаа