Монголд хөрөнгө оруулагчид Лондонд чуулна

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

Монголд хөрөнгө оруулагчид Лондонд чуулна

Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Английн Лондон хотноо ирэх дөрөвдүгээр сард болох юм байна. Энэ талаар mongolianinvestment.com цахим хуудсанд мэдээлсэн бөгөөд тус чуулга уулзалтад уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр бизнес эрхлэдэг компаниудын удирлага, төрийн болон төрийн бус байгууллагынхан оролцохыг дурьджээ. Монголын талаас тус чуулганд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нар оролцох аж.

Н.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж