“Эрдэнэт” импортыг орлоно

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” импортыг орлоно

Засгийн газар 2014 оныг үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэр хэрэгцээт марганцартай ган, үрэлтэд тэсвэртэй бүтээгдэхүүнийг гаднаас авахаа зогсоосон байна. Учир нь гаднаас энэ төрлийн бүтээгдэхүүн авахыг ерөнхий захирлын тушаалаар хоригложээ.  Энэ нь завсар механикийн заводын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрээ дэмжих зорилготой аж.   Импортыг орлох бүтээгдэхүүнийг дотоодоо үйлдвэрлэснээр багагүй ам.долларыг Монголдоо шингээх боломжтой гэж үзсэн байна. Мөн энэ нь ажлын байрыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж байна. Дээрх бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх шаардлагатай түүхий эдээр байнга хангаж байхыг тус үйлдвэрийн Материал хангамжийнхандаа даалгасан байна.

Н.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж