
Тэрээр залуу
уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Түүний хөтлөн явуулдаг “Music 9”
нэвтрүүлгийн 10 жилийн ойд зориулсан “Alfa music” төсөл нь фейсбүүк, youtube зэрэг онлайн хуудсаар
дамжуулан шилдгүүдээ шалгаруулах аж. Уг
шалгаруулалтад Г.Тэнүүн, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, Чойжоо буюу
Б.Чойжилсүрэн, Н.Номин нар өрсөлдөж байгаа бөгөөд найман үе шаттай
үргэлжлэх “Alfa music” төслийн сүүлийн шатны шалгаруулалт хоёрдугаар
сарын 21-ны баасан гарагт болох юм байна.
Төслийн хүрээнд оролцогчдын
шинэ уран бүтээлийг олон нийтэд түгээж, хамгийн их санал авсан, хэр сайн
оролцож байгаа зэрэг гол шалгууруудыг харгалзан, ялагчийг тодруулах
ажээ. Нэгдүгээр байрт шалгарсан уран бүтээлчид дэлхийн алдартай оддын
тоглолт үзэх эрх, хоёрдугаар байранд шалгарсан уран бүтээлч видео клип
хийлгэх эрхээр шагнуулах юм байна.
амьд тоглолт хийх юм байна.
- Tse pub /III, IV хорооллын эцэс /. Нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 20:30 цагаас
- “New world” pub /Бөхийн өргөөний замын эсрэг талд/. Нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 21:30 цагаас.
- Tse pub “Level” /Энхтайван найрамдлын ордон/. Нэгдүгээр сарын 29, 31-ний өдрүүдэд 20:30 цагаас.
- “Miracle” pub /13-р хороолол/. Нэгдүгээр сарын 29, 31-ний 21:30 цагт.