Т.Өөдөө “Alfa music” төсөл эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

Т.Өөдөө “Alfa music” төсөл эхлүүллээ

Залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төсөл хэрэгжиж эхэлжээ. Тасралтгүй 10 жилийн туршид телевизийн дэлгэцээр олны хүртээл болсон “Music 9” буюу жүжигчин хөтлөгч Т.Өөдөөгийн нэвтрүүлгийг олон хүн андахгүй сайн мэднэ. Тус нэвтрүүлгийн 10 жилийн ойд зориулан “Alfa music” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд фейсбүүк, youtube зэрэг онлайн хуудсаар дамжуулан залуусын оролцоотойгоор шилдгийг шалгаруулах ажээ.

Уг шалгаруулалтад Г.Тэнүүн, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, Чойжоо буюу Б.Чойжилсүрэн, Н.Номин нар өрсөлдөж байгаа бөгөөд найман үе шаттай үргэлжлэх “Alfa music” төслийн сүүлийн шатны шалгаруулалт хоёрдугаар сарын 21-ны баасан гарагт болох юм.

Төслийн хүрээнд оролцогчдын шинэ уран бүтээлийг олон нийтэд түгээж, хамгийн их санал авсан, хэр сайн оролцож байгаа зэрэг гол шалгууруудыг харгалзан, ялагчийг тодруулах ажээ. Нэгдүгээр байрт шалгарсан уран бүтээлчид дэлхийн алдартай оддын тоглолт үзэх эрх, хоёрдугаар байранд шалгарсан уран бүтээлч видео клип хийлгэх эрхээр шагнуулах юм байна.

Уран бүтээлчид төслийн үеэр дараах газруудад амьд тоглолт хийх юм байна.

  1. Tse pub /III, IV хорооллын эцэс /. Нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 20:30 цагаас
  2. “New world” pub /Бөхийн өргөөний замын эсрэг талд/. Нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 21:30 цагаас.
  3. Tse pub “Level” /Энхтайван найрамдлын ордон/. Нэгдүгээр сарын 29, 31-ний өдрүүдэд 20:30 цагаас. 
  4. “Miracle” pub /13-р хороолол/. Нэгдүгээр сарын 29, 31-ний 21:30 цагт. 

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж