
Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар бүлгийн гишүүддээ мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн тус хуралдаанд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь оролцож буй аж. Тэрээр нэгдүгээр сарын 19-нд Говь-Алтай аймагт болсон дахин сонгуультай холбоотойгоор мэдээлэл хийх бололтой.
УИХ дахь МАН-ын бүлэг мөн Говь-Алтай аймагт болсон дахин сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл сонсох аж. Энэ хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.
Г.ДАРЬ