Г.Ган-Өлзий “Хөх тэнгэрийн орноор” аялуулна

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

Г.Ган-Өлзий “Хөх тэнгэрийн орноор” аялуулна

“Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэн “Blue moon” арт галерейд хоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд дэлгэгдэх ажээ. Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий “Монгол орноор” үзэсгэлэндээ Монголынхоо тал нутгаар 25 мянган км замыг туулж авсан зургуудаа тайлагнах юм.

Тэрээр нилээд хол замыг туулж аялан, үзэсгэлэнт байгаль, нутгийн иргэдийн аж амьдрал, үндэстэн ястны онцлог, нүд алдам тал,  хэрмэн цав,  амьтад,  ургамал болон Монголын бахархалт олон газрыг дурандаа буулган, гэрэл зургийн түүх бүтээсэн уран бүтээлч юм.

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий мөн шилдэг гэрэл зургуудаараа  “Хөх тэнгэрийн орноор” ном гаргаад байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр сонирхсон хүмүүс худалдаж авах боломжтой.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж