Баяраар 837 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

Баяраар 837 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Сар шинийн баяраар нийтийн тээвэрт 837 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн  зорчигч тээврийн үйлчилгээ  өглөөний 08.00 цагаас  орой 22.30 цагийн хооронд ажиллах юм байна. Үндсэн 67 чиглэлд 582,  хот орчмын 13 чиглэлд 57, нийт 639 их багтаамжийн автобус, троллейбус, туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобус  иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Түүнчлэн 2014 оны 1-р сарын 31-нээс 2-р сарын 04-нийг дуустал  хотын захын гэр хорооллын Толгойт, Шархад, Хужирбулан, 7 буудал, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, Баруунтуруун болон 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага багтаамжийн 30 микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулахаар болжээ. Харин сар шинийн өдрүүдээр нийслэлд такси үйлчилгээнд 17 аж ахуйн нэгжийн 713 такси ажиллаж, дуудлагаар үйлчилэх юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Захилага авах утас : 326352, 321490


Сар шинийн өдрүүдэд  дуудлагаар үйлчлэх таксины аж ахуйн нэгжүүдийн
жагсаалт:

Нэр

Тээврийн хэрэгслийн тоо

Захирал

Такси дуудлагын утас

 

 

1

"Алтанцөгц трейд" ХХК

22

Г.Баттуяа 459097

1950

 

 

 

2

"Дооно уул" ХХК

8

Ж. Батсүрэн

1950

 

 

3

"Очиржамц" ХХК

6

У.Эрдэнэбат

1109

 

 

4

"Марал дарь" ХХК

2

Я.Баатарцогт

1109

 

5

"Монгол нунхёб" ХХК

14

Д.Төмөр-Очир

1950 1109

 

6

"Монгол такси групп" ХХК

23

Д.Баярсайхан

1950 1109

 

7

"ЦББ" ХХК

30

Ц. Батболд

1950

 

8

"ТеБе Сервис" ХХК

30

Ц.Тэрбиш

1616

 

9

"Тариат трейд" ХХК

17

Б.Анартөгөлдөр

300000, 1894

 

10

"УБТТС" ХХК

368

Б.Алтангадас Б.Батбилэг

1991

 

 

 

11

"Ти Эй Ай Вай Өү Эс" ХХК

41

П.Минжмаа Д.Чагнаадорж

1950

 

 

12

"Эс Кэй Эм" ХХК

21

Д.Эрдэнэцогт

1950

 

 

13

"Намдэмүн сервис" ХХК

28

Ж.Лхагвасүрэн

1950

 

 

14

"УБТ" ХХК

8

Г. Найданжав 88111455

1616

 

 

 

15

СИ АЙ ЭМ ЭЙ ЭН

24

JEONG GISUN

7000 0707

 

 

16

"Элит ноён такси" ХХК

40

Г.Нямсүрэн

1950

 

 

17

МӨНХ ТАКСИ ХХК

31

Р.Мөнхтогтох

1617

 

 

ДҮН

713

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж