
Америкийн улс төрийн үйл ажиллагааг дэмжин Priorities USA Action байгууллага хуучин Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын мөнгийг цуглуулж эхэллээ.
Тус байгууллага нь Клинтоныг Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж үзэв. Хандив цуглуулахын тулд Priorities USA Action шинэ удирдлага сонгосон ба түүнийг Жим Мессина гүйцэтгэнэ. Тэрээр 2012 оны Барак Обамагийн сонгуулийн штабыг удирдаж байсан байна. Өөр нэг даргаар нь Мичиган мужийн захирагч асан Женнифер Грэнхолм сонгогдлоо.
Обамагийн талынхан түүний сүүлчийн сонгуульд 1,12 тэрбум ам.доллар цуглуулсны 79 саяыг нь энэ сан босгожээ. Митт Ромнийн бүгд найрамдахчууд 1,02 тэрбумыг цуглуулж байжээ.