
Өнгөрсөн онд Аппел хуучин Наякын FuelBand-ийн зохион бүтээгчийг өөрсдийн эгнээндээ элсүүлж авсан мөн ЭлЖи-тэй уян дэлгэцийн нийлүүлэлтийн гэрээ байгуулсан зэргээс үзвэл энэхүү цуурхал нь үнэний ортой бололтой юм.
Гэхдээ яг ямар загвартай, ямар шидтэй эд болохыг Аппел танилцуулгын өдөр хүртэл нууцлах нь мэдээж.
Харин Сан Франциско хот байрладаг интерфейсын мэргэжлийн загвар зохион бүтээгч Тод Хамилтон FuelBand-тэй уян дэлгэц хослуулан iWatch-ийн загвар гаргажээ. Видеог ЭНД дарж үзнэ үү.
Тэрээр iOS 7-ийн интерфейсыг дуурайлган гэхдээ босоо хэлбэрээр бүтээсэн нь нэлээд шинэлэг санаа юм. Түүнчлэн хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар байдлыг бодолцон зарим нэг онцгой саналуудыг дэлгэн харуулжээ.
Ямартай ч ноён Күүк энэ жил Аппел том зүйл хийнэ гэж амлаж байснаас үзвэл энэ удахгүй бидний гар дээр iWatch ирж магадгүй юм.