
Хорин настай эмэгтэйг тосгоны ахмадын заалтын дагуу бүлэглэн хүчиндсэн Баруун Бенгалийн нэгэн тосгоноос бүх эрчүүд зугтсан тухай хэргийн газар байсан Agence France-Presse агентлагийн сурвалжлагч мэдээлэв.
Хууль хяналтынханд тодорхой болсноор, эрчүүд өмнө нь хүчинд өртсөн эмэгтэйн гэрийг бүслэн гомдол гаргуулахгүй гэж занал хийж байжээ. Гэсэн ч хэлмэгдсэн эмэгтэй зугтаж чадсан байна.
Энэтхэгийн дээд шүүх хэргийг бие даан мөрдөх шийдвэр гарган тосгонд шүүгч нарыг илгээжээ. Тэд мөрдөн байцаалтын дараа тайлан бэлтгэх юм.
Хэвлэлээр болсон хэрэг явдлын талаар тодорхой зүйл гарч байна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй нь сантал ястан ба тэрээр хөрш тосгоны лалын сүсэгтэн өөр ястны эрэгтэйтэй гэрлэх гэж байсан гэнэ. Тосгоны ахлагч түүнийг зөвшөөрөөгүйгээс сүйт хархүүтэй нь хамт тэднийг шүүж эхэлжээ. Тэднээс тус бүрээс нь 25 мянган рупи төлөхийг шаардсан байна. Залуу мөнгөн төлбөрийг өгч суллагдсан бол мөнгөгүй эмэгтэйг тосгоныг доромжиллоо гээд бүлэглэн хүчиндэх шийтгэлийг тосгоны ахлагч өгчээ. Тосгоныхон бүтэн шөнө хүчирхийлэл хийсэн ба эмэгтэй хичнээн хүн байсныг ч тоолж чадсангүй аж.
Гэмт хэргийн талаар энэ 23-ны өдөр хэвлэлээр шуугиж цагдаа нар тосгоны ахлагч зэргийн 13 хүнийг баривчилсан байна.