Гавьяат тамирчин О.Бурмаа алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.26-нд нийтлэгдсэн

Гавьяат тамирчин О.Бурмаа алтан медаль хүртлээ

ОХУ-ын Красноярск хотноо болсон ЗХУ-ын алдарт бөх И.Ярыгиний нэрэмжит “Голден при” олон улсын тэмцээний 75 кг-ын жинд өрсөлдсөн “Хилчин” спорт хорооны тамирчин О.Бурмаа алтан медаль хүртлээ.

Хагас шигшээ барилдаанд Oросын бөх Алёна Стародубцеваг ялсан бол шувтаргын барилдаанд Беларусын бөх В.Марзалюкийг 2:1, 2:0 онооны харьцаагаар ялжээ.

Гавьяат тамирчин О.Бурмаа энэ олон улсын тэмцээнээс өмнө нь 2008, 2012-2013 онуудад гурван мөнгөн медаль хүртэж байсан юм.

Мөн манай бөхчүүдээс “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Орхон 55 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдаанд Оросын бөх И.Ологоновад хожигджээ.

63 кг-ын жинд барилдсан “Хилчин” спорт хорооны тамирчин, Гавьяат тамирчин А.Батцэцэг Оросын бөх Ю.Процевичид цэвэр ялагдаж медальгүй хоцорчээ.

“Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Батчимэг Оросын бөхөд өвдөг шорооджээ. Олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр 61 кг-ын жинд олимпийн аварга, Оросын бөх Ж.Отарсултановт дийлджээ.






Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж