
тоглолт энэ амралтын өдрүүдэд
Буянт-Ухаа дахь спортын цоцолборт болж байна.
Өчигдөр Монголын шигшээ баг, Супер лигийн легионер тоглогчдын халз тоглолт болсон бол өнөөдөр Үндэсний Супер лигийн шилдэг тамирчдын тоглолт болон ур чадварын зэрэг олон тэмцээнүүд болно.
Энэ удаагийн бүх оддын тоглолтын тасалбар 5000 төгрөг байх юм. Харин
МҮСБХ сагсан бөмбөг сонирхогч залуустаа зориулж, тамирчдын ширүүн
өрсөлдөөнийг хамгийн ойроос буву талбайн хажуугаас үзэх боломжийг олгох
үүднээс VIP тасалбарыг худалдаалахаар болсон байна. VIP тасалбарын үнэ
10 мянган төгрөг бөгөөд 200 ширхэг аж.
Энэ удаагийн Бүх оддын тоглолт манай оронд өмнө нь болж байгаагүй тун
өвөрмөц, содон хэлбэрээр явагдах болно гэдгийг зохион байгуулагчид хэлж
байна.
Ингээд 2014 оны Бүх оддын тоглолтын өнөөдрийн хуваарийг сонирхуулъя.
Нэгдүгээр сарын 26:
Тэмцээн 13:00 цагаас эхэлнэ.
-Үндэсний Супер лигийн шилдэг тамирчдын тоглолт
-Сэтгэл сэргээм Ур чадварын тэмцээн
-1990-ээд оны шилдэг сагсан бөмбөгчид, багийн эзэд, эмэгтэй тоглогчдоос бүрдсэн багийн шидэлтийн тэмцээн
-Two ball тэмцээн
-Гайхамшигт Sprite SLAM DUNK тэмцээн
-Урлаг, спортын оддын шоу тоглолт тус тус болно.
Спортын төв
ордны гаднаас Буянт-Ухаа спорт цогцолбор хүртэл автобусаар үнэ төлбөргүй үйлчилж байна.