
Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захиалгаар “Буянт-Ухаа 1” орон сууцны эхний ээлжний 567 орон сууцыг ашиглалтад оруулахаар болжээ. Нисэхийн дэнж дэх “Буянт-Ухаа 1” хорооллын эхний ээлжийн орон сууцны нээлтийн ажиллагаа ирэх даваа гаригт болох юм байна. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох бөгөөд Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гаригийн 15.00 цагт хийдэг “Бүтээн байгуулалтын цаг” уузлалтаа энэ удаад“Буянт-Ухаа 1” хороололд хийх юм байна. Мөн Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, ТОСК-ийн захирал А.Гантулга нарын албаны хүмүүс оролцох юм байна.
Тус хорооллын 1764 айлын орон сууцны 1575 айлын орон сууцыг Үндэсний бүтээн байгуулалалтын корпораци барьж байгаа бол үлдсэн 189 айлын орон сууцыг “Хасу Мандал трейд” ХХК барьсан байна.
Ш.ОЧ