Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2014.01.25-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

Бүх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр, Алтай салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 19-24 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
26 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 1 дүгээр сарын 26-наас 2014 оны 1 дүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун болон төвийн нутгийн хойд, 27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун болон төвийн нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд зарим газраар, 27-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр, 28, 29-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч суларч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.

     Эх сурвалж: Ус цаг уур, орчны хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж