
Найруулагч С.Бямбын уран бүтээл болох “Алсын удирдлага” кино одоогийн байдлаар олон улсын дөрвөн кино наадамд орлцох урилга аваад байгаа юм. Энэ удаа гэхэд л Роттердамд болдог Олон улсын кино наадамд оролцож байгаа аж. Роттердамд болж буй тус наадам нь энэ жил 48 дахь жилдээ үргэлжилж буй “Art house” чиглэлийн киноны хамгийн том наадам юм байна. “Алсын удирдлага” уран бүтээл нь тус наадамд “Right future” төрөлд нэр дэвшин оролцож байна.
Харин уг бүтээлийн монгол дахь нээлт хоёрдугаар сард болох сурагтай.
Э.ТЭКҮ