
Дээрх хэргээс улбаалан АНУ болон Өмнөд Солонгосын засгийн газрын болон бусад санхүүгийн сүлжээнүүдэд халдсан кибер халдлагуудын бурууг Өмнөдүүд Умард Солонгост тохож байгаа бололтой. Солонгос улс 1950-аас 1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын хойгийн дайны дараа 38 дугаар өргөргөөр өмнөд хойд хоёр хэсэгт хуваагдаж, одоог хүртэл харилцаа нь түнжин муутай байдаг. Ялангуяа 2010 оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын Чеонан байлдааны хөлөг онгоц Умардуудын явуулгаар живж, 46 хүн амиа алдсанд Өмнөдүүд ихэд шүүмжлэлтэй хандаж, тэр цагаас хойш өдгөө хүртэл харилцаа маш хурцадмал болоод байна.
Б.Энхцэцэг