Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

Украйн үймж байна

-Хэрэг явдал хэрхэн өрнөв-

Украины Ерөнхий прокурорын газраас галт зэвсгийн шархны улмаас Киевийн төвд хоёр дахь хүн амь үрэгдсэн талаар мэдээлэв. Прокурорын мэдээллээс өмнө “Беркут”-ийн дайчдын буудан хөнөөсөн гэх нэг хүний талаар мэдээлэл байснаас гадна нэг хүн эмнэлэгт нас барсан гэх мэдээлэл мөн байсан юм.

  • Прокурор мэдээлэл хийх үед Беркутын дайчид Грушевскийн гудамжнаас  эсэргүүцэгсдийг шахаж эхэлсэн байна. /Лхагва гариг: 2014 оны нэгдүгээр сарын 22. 15:32:48. Москвагийн цагаар /MSK/.

Лхагва гариг: 2014 оны нэгдүгээр сарын 22. 15:38:39 Москвагийн цагаар /MSK/



      • #Євромайдан, 13:25. Олон мянган хүн Европын ба #Грушевськийн гудамжны хамгаалалтын баруун хэсэгт  бөөгнөрчээ… /Лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22. 15:32:48Москвагийн цагаар/. @MaloverjanBBC, ВВС-гийн Оросын албаны сурвалжлагч Юрий Маловерьян –
        Twitter-т ингэж бичжээ/.

      • Киев хотын эмнэлгүүд олон тооны хэлмэгдэгсдийг хүлээж авахад бэлэн гэж Киев хотын захиргааны эрүүлийг хамгаалах албаны дарга Виталий Мохорев мэдэгдэв. Түүний хэлснээр, эмнэлгүүдэд өнөөдрийн байдлаар мянгаад ор бэлтгэсэн байгаа аж. Хэлмэгдэгсдийн тоо энэ тооноос давбал, харьяаны болон тусгай эмнэлгүүдэд байр гаргана гэж Мохорев хэлэв. /Лхагва гариг. 2014 оны нэгдүгээр сарын 22, 16:04:37. MSK/

        • "Эсэргүүцэгчийн амь үрэгдсэн мэдээ Украинаас ирж буйд бид цочирч байна. Тэдний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Хүч хэрэглэн хүчирхийлэл хийж байгаад бид харууслаа илэрхийлж байна. Талуудад хандан хүчирхийллээс татгалзаж, байдлыг намжаахад тустай алхам хийхийг уриалж байна” хэмээн  Европын Комиссийн дарга Жозе Мануэл Баррозу мэдэгдлээ. Киевт эсэргүүцлийг хүчээр шахан түрж байгаагийн хариу болгон Украинд
          Европын холбооны зүгээс авах арга хэмжээний цаашдын хувилбаруудыг
          Еврокомисс авч хэлэлцэх болно гэж тэрээр мөн онцолжээ. /Лхагва гариг, 2014 оны 01 сарын 22. 16:17:16 MSK/


          • Европарламентын дэд дарга Яцек Протасевичийн ВВС-д өгсөн ярилцлагаас: "Украины мэдээ биднийг цочирдуулж байна. Энэ бүгдийн дараа бид Украинтай ердийн байдлаар ажил хэрэг явуулж чадахгүй". Түүний хэлснээр, хэрэв цагдаагийнхан жагсагчдын эсрэг галт зэвсэг
            хэрэглэсэн нь тогтоогдвол, Украин Европын холбоо хоёрын харилцаа
            ноцтой өөрчлөгдөнө. “Гудамжинд урссан цус бүгдийг өөрчилдөг”.
            Украинтай хийх яриа хэлэлцээ аюулын эрсдэлд орсон учраас үүнийг
            өнөөдөр зогсоосон байх ёстой" хэмээн Протасевич мөн онцолсон байлаа. /Лхагва, 2014 оны 01 сарын 22. 16:24:34 MSK/

          • "Грушевськийн гудамжинд машины дугуй шатаасан хар утаа "Евромайдан" Банкны гудамж, Ерөнхийлөгчийн өргөөн дээгүүр нүүж байна" хэмээн ВВС-гийн Оросын албаны сурвалжлагч Юрий Маловерьян  Twitter-тээ бичжээ. /Лхагва, 2014 оны 01 сарын 22. 16:27:23 MSK /

            Лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22. 16:40:36 MSK

              • Украины ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчний жигүүрийн лидерүүдтэй уулзалтаа эхэллээ. Ерөнхийлөгчийн сайт энэ тухай мэдээлэв. Уг уулзалтад Үндэсний аюулгүй байдал болон Батлан хамгаалах зөвлөлийн
                нарийн бичгийн дарга Андрей Клюев, ерөнхийлөгчийн зөвлөх Андрей Портнов,
                Хууль зүйн сайд Елена Лукаш нар оролцов. /Лхагва, 2014 оны 01 сарын 22. 16:43:35 MSK/.

              • Дээд Радын Хүний эрхийн элч төлөөлөгч Валерия Лутковская
                мэдэгдэхдээ, Киевийн төвд  “цуст хүчирхийлэл” газар авч байгаад түгшүүр
                илэрхийлээд, хүмүүс амь үрэгдсэн хэргийг шууд мөрдөн байцаахыг Ерөнхий
                прокуророос шаардлаа. /Лхагва, 2014 оны 01 сарын 22, 16:45:52 MSK/.

                    Донецк хотод "Евромайданы" хоёр идэвхтэнг хөх метелинээр буджээ.
                    /Лхагва, 2014 оны 01 сарын 22. 16:47:19 MSK/

                        • Бүс нутгийн нам: "Эсэргүүцэгчдийн эзэлсэн байрнуудад гадаадын дипломатууд очиж байгаад Киев түгшиж байна". /Лхагва, 2014 оны 01 сарын 22, 16:48:57 MSK/.
                        • НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Киевт гарч байгаа хүчирхийллийг буруушаагаад талуудыг улс төрийн яриа хэлцэлд орохыг уриалжээ. /Лхагва, 2014 оны 01 сарын 22. 16:52:43 MSK /
                        • ЕХ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан Дээд комиссар Кэтрин Эштон: "Киев
                          хотод шөнө хүчирхийллийн үйлдэл ихсэн хохиролд хүрэгснийг би эрс
                          буруутгаж байна… Хүчирхийллийг нэн даруй зогсоох ётой. Хүч хэрэглэсэн
                          бүх тохиолдлыг хурдан шуурхай мөрдөн шалгах ёстой". /Лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22. 16:54:47 MSK/
                          • Украины ерөнхийлөгчийн сайтад өгүүлснээр, Олон нийтийн эмх замбраагүй байдлын улмаас хүмүүс үрэгдсэн хэргийг нягтлан шалгаж, мөрдөх үүргийг Виктор Янукович өгсөн байна. /Лхагва, 2014 оны 01 сарын 22. 16:57:19 MSK/

                            • "Өтгөн хар утаанд Грушевсьскийн гудамжинд шөнө мэт харанхуй байна" хэмээн ВВС-гийн Украины албаны сурвалжлагч дамжуулав. /Лхагва, 2014 оны 01 сарын 22, 17:07:58 MSK/.
                            • #Евромайданд  хүмүүс ихээр цугларч, Украин босцгоо! хэмээн уриалж байна. /Лхагва, 2014 оны 01 сарын 22, 15:32:48 Москвагийн цагаар MSK/.
                            • Майданы жагсагчдын эсрэг авсан арга хэмжээний хариуд нь АНУ-ын Элчин сайдын яам өнгөрсөн оны арваннэг ба арванхоёрдугаар сард хүч хэрэглэсэнтэй холбоотой гэх Украины хэдэн иргэнийг визийг цуцалсан нь лхагва гаригт тодорхой болов. Үүний өмнө Украины эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй гэж АНУ-ын Төрийн депортамент мэдэгдсэн байлаа. /Лхагва, 2014 оны 01 сарын 22, 17:17:44 MSK/.

                                УНИАН: цагдаагийнхан Грушевьскийн гудамжийг хаасан шатсан автобуснуудын дэргэд ухран байрлалаа эзлэв.

                                • УНИАН агентлагийн сурвалжлагч, одоо гудамжинд өтгөн хар утаа тархаж байгаа ба утаан хөшгийг ашиглан жагсагчид цагдаагийнханд ойртохоор оролдож буйг мэдээлэв.
                                • Цагдаа нар өөрийн ээлжид резинэн сумаар буудан, гэрэлт, дуут гранат хаяж байгаа ажээ.
                                • Талбайд 5000 гаруй хүмүүс байгаа ба тэдэн дээр хүмүүс нэмэгдэн ирсээр байна.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 17:24:26 MSK

                                "Эрх чөлөө радио": Киевын төвд амь үрэгдэгсдийн нэг нь Белорусийн иргэн.

                                Радио станцийн мэдээгээр, тэр эх орондоо улс төрийн асуудалтай байснаас Украинд ирсэн гэнэ. Украинд тэрээр УНА-УНСО гэх үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагын дайчин байсан ба хэд хэдэн нууц нэрээр ажиллаж байжээ.

                                лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 17:41:49 MSK

                                Украины Дотоод хэргийн сайд асан Юрий Луценко чанга яригчаар “беркутынханд” хандлаа.

                                • "Та нарыг “есдүгээр суман” болгожээ. Та нар өөрсдийн бие, эр зоригоороо дээрэмчдийг хааж байна” хэмээн тэр хуучин захирагдагч нартаа хандлаа. Тэрээр өнөөдөр Киевын төвд алагдсан хүн гарч ирснийг хэлээд “энэ бол тэнэсэн сум биш, аллага” гэв. “Цэрэг, офицерүүд ээ, өөрийн ард түмэнтэй дайтахаа зогсоо. Өөрийн ард түмнээ битгий бууд… Цагдаа нар аа зогсцгоо, энэ бол та нарын дайн биш” гэж экс-сайд хэллээ.  Мөн тэрээр Украин Оросын хэсэг болоод та нарыг Чеченьд илгээнэ гэсэн байв.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 17:58:17 MSK

                                УНИАН: жагсагчид тэдний эсрэг цагдаагийнхан дахин галт зэвсэг хэрэгсэн гэж байна.

                                • УНИАН агентлагийн сурвалжлагч мөрөндөө хүнд шархадсан хүнийг жагсагчид “түргэн тусламжинд” хүргэсний гэрч байсан гэв. Шарх нь галт зэвсгийнх байсан хэмээн тэр хэлжээ.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 18:06:22 MSK

                                Михаил Чечетов, Бүс нутгийн намын жигүүр: "Мөргөлдөөнийг зогсоож, хэлэлцээрт орохыг ерөнхийлөгч уриалсан. “Цусан замаар засаг авах гэсэн  хүмүүс ухаалаг дуу хоолойг сонсоход бэлэн үү?"

                                • Энэ тухай эрх баригч намын сайтад өгүүлэв.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 18:09:04 MSK

                                РИА Новости: Хэт даврагчид ерөнхийлөгчийн өргөөг хамгаалж байгаа дотоодын цэргийнхнийг “Молотовын коктейлиар” шидлэв.

                                • Ерөнхийлөгчийн тамгын газарт одоо сөрөг хүчний лидерүүд, Украины аюулгүй байдал, батлан хамгаалахын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Андрей Клюевтай улс орны байдлыг зохицуулах талаар хэлэлцээр хийж байна.
                                • Үл таних хүмүүс дотоодын цэргийнхний зүг шатах хольцтой хэд хэдэн лонхийг шидэлжээ.
                                • Цэргийнхэн гал унтраагчаар галыг унтраасан ба түргэний машин ирсэн байв.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 18:17:59 MSK

                                “Майданы” эмнэлэгийн албыг толгойлогч Святослав Ханенко: "Майданы эмнэлэгийн албаны таван цэгийн шуурхай бригадууд хамгаалалын периметрийн дагуу ажиллаж байна. Хамгийн сүүлчийн гэмтэл галт зэвсгийн шарх байв. Мэргэн буучид буудаж байгаа бололтой”.

                                • Ханенко нэмэн хэлэхдээ, албаны эмнэлэгт хэлмэгдэгсэд сүүлийн ээлжинд хандаж байна. “Хүмүүсийг тэнд очингуут л хуулийнхан “чихдэж” аваад эрүүгийн хэрэг нээж байна. Хэрэв өргөн хэмжээний дайралт эхэлбэл бид давна гэж бодож байна. Янукович миний эх орны ерөнхийлөгч болохгүй” гэж тэр хэлсэн байв.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 18:22:54 MSK

                                Украины Twitter хэрэглэгчид энгийн хувцастай үл таних хүмүүс Тусгаар тогтнолын талбайн ойролцоох дэлгүүр зоогийн газраар яван тэднийг хааж тэндээс Киевын цагаар 16 цагт явсан байхыг шаардаж буй талаар хэлэлцэж байна.

                                • Зарим хэрэглэгчдийн  бичиж буйгаар Майданаас 500 метрийн зайтай Хувилгаан Софиягийн сүмд цугларсан сүсэгтнүүдэд мөн тийм шаардлага тавигдсан байв. Тэд цагдаа нарын дайралт хийгдэхийн тулд ингэж байна гэсэн юм.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 18:37:52

                                ВВС-гийн Украины албаны сурвалжлагч Институтын гудамжаар Майданыг хамгаалах  цувуу явж байна гэв.

                                • "Украины алдар бадраг" гэсэн уриаг тэд ухайлж явна. "Глобусын" талаас идэвхтнүүд хамгаалалтаа цастай шуудайгаар бэхэлж байна.Утаа харагдана.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 18:48:58 MSK

                                Украины Батлан хамгаалах яам: Украины Зэвсэгт хүчин (УЗХ) Киевт болж буй хэрэг явдалтай холбоотой үйл ажиллагаанд оролцохгүй.

                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 18:52:39 MSK


                                Бүх Украины Сүм хид, шашины байгууллагуудын зөвлөл
                                (БУСХШБЗ) улс оронд цус урсгахыг зогсоохыг уриалж, ерөнхийлөгч Виктор Януковиё мөн сөрөг хүчний лидерүүдтэй уулзах хүсэлтээ гаргав.

                                “Аллагыг эрс буруутгаж байна. Үүний төлөө хэн ч бурхны өмнө хариуцлага хүлээнэ. Хэнд ч “бүү хөнөө” гэсэн бурхны сургаалийг зөрчих эрх үгүй” хэмээн тус зөвлөлийн мэдэгдэлд өгүүлжээ.

                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 19:00:35 MSK

                                "Давоса-2014" ажлын хуралдаан Украины хохирогчдын дурсгалыг минутын гашуудлаар тэмдэглэв. Эдийн засгийн ямар ч хөгжил эхний ээлжид улс орны энх тайван байдлыг шаарддаг.

                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 15:32:48 19:08:01 MSK – @MartinSchulz , Мартин Шульц, Европын парламентын тэргүүн – Twitter

                                Дээд Радын сөрөг хүчний жигүүрийн  гурван лидер Арсений Яценюк, Олег Тягныбок, Виталий Кличко ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтаа төгсгөн ерөнхифйлөгчийн өргөөнөөс гарч явлаа.

                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 19:23:32 MSK

                                Украины рөнхий сайд Николай Азаров Давосын дэлхийн эдийн засгийн чуулгат оролцохоор хүрэлцэн очив.

                                • Украинд зориулсон хуралдаан баасан гаригийн сүүлийн хагаст хийгдэнэ.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 19:37:14 MSK
                                • Киевын Грушевьскийн гудамжинд амиа алдсан Сергей Нигояны гэр бүл Уулын Карабахын мөргөлдөөнөөс зугтан 1992 онд Днепропетровск мужийн Солонянскийн районы Березноватовка тосгонд иржээ.
                                • Сергейн эцэг Гарегин Нигояны хэлснээр хүүг нь”беркутчууд” хөнөөсөн ба харин тэрээр энэ үхэлд хэнийг ч буруутгахгүй гэв.
                                • Art Ukraine сэтгүүлд бичихдээ, Сергей Нигоян "Евромайданы" эхнээс нь  зүрх зоригт залуусыг төлөөлсөн бэлгэдэл нь болсон гэв. “ Сережа, чиний амиа өгсөн шинэ Украин чамайг дурсан санах болно” гэж сэтгүүлийн сайтад бичжээ.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 19:44:13 MSK

                                Олон улсын Fitch чансааны агентлаг Украины байдлын талаар мэдэгдэл гаргав.

                                "Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн ба цагдаагийн хоорондын мөргөлдөөн Украин дахь итгэлийг бууруулж, гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлж магадгүй " хэмээн уг мэдэгдэлд өгүүлжээ.

                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 19:58:47 MSK

                                Харьков хотын төв талбайд Киевын эсэргүүцлийн эсрэг цуглаан хийгдэж, ерөнхийлөгч ба Засгийн газрыг дэмжив. Зохион байгуулагчид нь түүнд 100 мянган хүн цугларсан гэлээ. Цагдаагийнхан ба сэтгүүлчид “хэдэн арван мянган хүн” гэж өөрсдийн үнэлгээг хийсэн байв. Бага ангийн сурагчдын эцэг эхэд хүүхдээ эрт сургуулиас авахыг сануулсан байлаа. Цаглаанд оролцогсодод Бүс нутгийн намын туг, “Янукович манай ерөнхийлөгч”, “Евромайданд залхуурахаа боль” гэх мэтийн үгтэй уриа тараан өгсөн байв.

                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 20:05:53 MSK

                                Киевт бүрэнхий болж байна. Харин сөргөлдөөний эрч буурсангүй. Жагсагчид хуучмэ дугуй шатаан тусгайн ангийнхнийг урагшлуулахгүй гэж оролдож байна.

                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 20:11:51 MSK


                                Шведийн Гадаад хэргийн сайд Карл Бильдт:
                                Киевын үйл явдлын дараа ЕХ-ны зүгээс Украинд хандах харилцаа өөрчлөгдөж магадгүй.

                                • Киевын төвд болж буй хэрэг явдлыг тэрээр “онцын ноцтой” гэж нэрлээд дэглэм сөрөг хүчинтэй хэлэлцээр хийхэд бэлэн байгаа нь харагдахгүй  байна гэв.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 20:33:35 MSK

                                Юлия Тимошенко мэдэгдэл хийлээ.

                                • Майданд охиных нь уншсан Тимошенкогийн мэдэгдэлд ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан байна. Өнөөгийн хэрэг явдлын дараа Украины ерөнхийлөгч Виктор Янукович "ерөнхийлөгчийн суудлыг нэг ч хором эзлэх эрхгүй " гэснийг нь УНИАН агентлаг иш татав.
                                • “Өөөрсдийн үр хүүхдийн төлөө, өөрсдийн эцэг эхийн төлөө, өөрийнхөө төлөө босохыг” украинчуудад тэр уриалав.
                                • “Украинд тогтоосон дарангуйллын эсрэг  өргөн цар хүрээтэй хоёрдугаар фронт нээхийг” ардчилсан ертөнцөд хандан Тимошенко уриалжээ.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 20:45:48 MSK

                                "Олег Тягнибок Ард түмний вече дээр Януковичтай хийсэн хэлэлцээр юунд ч хүрээгүй гэж мэдэгдэв

                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 20:57:51 MSK – ЄвроМайдан – Twitter

                                УНИАН: Сайд нарын танхим хүйтэнд ус шүршигч бууг ашиглахыг хүчнийхэнд зөвшөөрөв.

                                • Дотоод хэргийн яамны зааварт Украины Засгийн газар өөрчлөлт оруулан усан бууг хасах хэмд хэрэглэхийг зөвшөөрөв. Мөн тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийж зарим байгууллагуудад  хөл хорио тогтоохыг зөвшөөрчээ.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 21:09:15 MSK


                                АНУ-ын Төрийн департамент мэдэгдэл гаргав.

                                • "Киев хотын гудамжинд хүний аминд хүрэн хоёр жагсагчийг хөнөөсөн хүчирхийллийн өсөлтийг АНУ эрс буруутгаж байна” гэж мэдэгдэлд өгүүлжээ.
                                • Төрийн департаментын төлөөлөгч Мари Харф сөргөлдөгч талуудад хандан “хурцатмал байдлыг намжааж, хүчирхийллээс татгалзахыг” хоёр талд уриалсан байна.
                                • Украины Засгийн газар сөрөг хүчинтэй бодит хэлцэл хийхээс татгалзан ардчиллын эсрэг хуулиудыг нэгдүгээр сарын 16-нд баталсан нь уг сөргөлдөөний гол шалтгаан гэж АНУ-ын Төрийн департамент үзэж байна.
                                • Төрийн департамент энгийн жагсагчид ба сэтгүүлч нарт халдсаныг буруутгав. “Майданы хөдөлгөөн нь хүчирхийллийн биш  санаатай бөгөөд бид тэднийг  эрс дэмжиж байна” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 21:10:48 MSK

                                Украины ДХЯ өөрийн сайтаар дамжуулан хүмүүст хандаад “байдал маш хурцатмал байгаа учраас” хотын төвд очихгүй байхыг уриалав. Олон нийтийн самууны түрэмгий санаа бодол агуулсан хүмүүсээс гэмтэл бэртэл авах магадлал өндөр гэж тэд мэдэгдэн сануулж байна.

                                • Киевт хүчнийхэн галт зэвсэггүйгээр албан үүргээ гүйцэж байгаа гэж ДХЯ мэдэгджээ. Хэрэв эсэргүүцэгсэд зэвсэг хэрэглэвэл цагаа зэвсэг хэрэглэх эрхтэй гэж тэд мэдэгдсэн байна.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 21:17:28 MSK 20:33:35 MSK

                                Украины сөрөг хүчний лидерүүд Тусгаар тогтнолын талбайд ирэн цуглааныг эхлүүлэв. Тэд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ.

                                • Одоо талбайд Виктор Кличко үг хэлж байна. Тэрээр Януковичид хандан ээлжит бус сонгууль зарлахыг уриалав.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 21:36:14 MSK

                                Дараа нь Олег Тягныбок үг хэлээд Януковичтай хийсэн хэлэлцээр үр дүнгүй гэж мэдээлжээ

                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 21:44:29 MSK

                                Тягныбок Ард түмний рада, Ард түмний Сонгуулийн ерөнхий хороо байгуулсныг мэдээлэв.

                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 21:55:46 MSK

                                Олег Тягнибок: "Миний авсан мэдээгээр Чернигов мужаас хүнд техникийг Киевт илгээж байна ".

                                • Цэргийн яам өмнө нь танкийг Одесса мужид байрлуулж байгаа гэсэн юм.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 21:58:02 MSK

                                Арсений Яценюк Виктор Януковичид тулган шаардлага өгөв. Гэвч шаардлага нь тодорхой бус байна.

                                • "Маргааш бүгд зэрэг урагш явна. Духанд сум тусвал тусч байг. Гэхдээ харин шударга, зоригтой хэрэг болно” хэмээн тэр мэдэгджээ.
                                • "Виктор Янукович, 24 цаг үлдлээ шүү. Шийдвэрээ гарга. Би өөрийн шийдвэрийг гаргасан " гэж тэр цугларсан олонд хандан хэлэв.
                                • Яценюкийн хэлснээр, өнөөдөр таван хүнийг буудсан байна. Албан ёсны мэдээгээр хоёр хүн үрэгдсэн байгаа.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 21:58:41 MSK

                                Оросын ГХЯ: Киевт очихоос татгалзах шаардлага одоогоор алга.

                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 22:02:18 MSK

                                Украины Ард түмний Рада гэх сөрөг хүчний депутатуудын байгуулсан  хурал “хотын цагдаагийн алба” байгуулахаар шийдэж байна.

                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 22:14:12 MSK

                                Машины шатаасан дугуйн хар утаа Майданд өдөржин бургилж байлаа.

                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 22:16:08 MSK

                                "Эрх чөлөө радио": Борисполийн ойн зурваст олдсон цогцос Юрий Вербицкийнх байв.

                                • Юрий Вербицкийн үеэл дүү хэлэхдээ түүний найз Игорь Луценкогийн хамт үл таних хүмүүс хулгайлсан ба эцэг нь ойн зурвасаас олдсон цогцосыг танисан гэв.
                                • Луценког авч явсан гэх Борисполийн районоос тамласан ул мөртэй хоёр цогцос олдсон гэж өмнө нь мэдээлсэн байв гэж “Эрх чөлөө радио” дамжуулжээ.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 22:39:47 MSK

                                УНИАН: Минскийн оршин суугчид Тарас Шевченкогийн хөшөөнд цэцэг авчирч зул асаан амь үрэгдэгсдийг хүндэтгэн дурсав.

                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 22:53:49 MSK

                                УНИАН: Нэгдүгээр сарын 23-нд Львовт гашуудлын өдөр зарлав.

                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 23:19:14 MSK

                                • Майданд шөнө болж байна.
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 23:33:39 MSK

                                New York Post: "Обама Украины талаар чимээгүй байна ".

                                • "Дэлхийд АНУ-ын ерөнхийлөгчийг сонсох шаардлагатай үе бий. Энэ бол тийм үе. Түүний дохио юу байв? Украины цагдаа эсэргүүцэгсдийг хөөж байхад Обама Кубын ерөнхийлөгч Рауль Кастрогийн гарыг бариад зогсож байлаа… "
                                • "Хэн ч Орост дайн зарла гэж Обамад уриалаагүй. Гэхдээ гадны дарангуйлагч ба өөрийн чөлөөт ирээдүйн төлөө тэмцэж буй ард түмний хооронд тулаан явагдаж байхад ерөнхийлөгчийн зүгээс украинчууд ба дэлхийд Америк гадуур үлдэхгүй гэдгийг ойлгуулах шаардлагатай ".
                                • лхагва, 2014 оны нэгдүгээр сарын 22, 23:38:34 MSK

                                • LIVE: Киев дэх мөргөлдөөн
                                • пүрэв, 2014 оны дөрөвдүгээр сарын 23, 00:02:11 MSK

                                Виталий Кличко: сөрөг хүчин бүх Украины ажил хаялтад бэлтгэж байна.

                                • Энэ тухай "УДАР" намын лидер Майдан дахь цуглаан дээр мэдэгдэв
                                • пүрэв, 2014 оны дөрөвдүгээр сарын 23, 00:07:53 MSK


                                Украины үнэн алдартны шашин:
                                дээд хамба Филарет Януковичийн гардуулсан одонгоос татгалзлаа.

                                • "Украины ерөнхийлөгчийн сайтын албан ёсны мэдээгээр төрийн тэргүүн нь “Гавъяа зүтгэлийн төлөө” одонгийн нэгдүгээр зэргээр миний 85 насны ойг тохиолдуулан намайг шагнасан тухай мэдээлсэн байв.Украины өнөөгийн байдлаас үүдэн надад уг шагналыг гардуулахгүй байхыг би гуйж байна” хэмээн хамба Филарет мэдэгдэв.
                                • пүрэв, 2014 оны дөрөвдүгээр сарын 23, 00:26:49 MSK

                                Украины ерөнхий сайд Николай Азаров ВВС-д ярихдаа засаг  сөрөг хүчинтэй тохиролцоо хийхэд бэлэн гэв.

                                • Мөн тэрээр хоёр хүн буудагдсныг өдөөн хатгагчид хийсэн байж болно гэлээ.
                                • пүрэв, 2014 оны дөрөвдүгээр сарын 23, 00:32:52 MSK

                                Бэлтгэсэн Ш.МЯГМАР

                                NewsMN Гар утасны хувилбар Татах
                                NEWS.mn

                                Мэдээллийн эх сурвалж