Өмнөд Суданы талууд гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

Өмнөд Суданы талууд гэрээ байгуулжээ

Өмнөд Суданд төрийн эргэлт хийхээр
санаархагч дэд Ерөнхийлөгч асан Риек Мачар болон Засгийн газрын
төлөөлөгчид өчигдөр /I.23/ зөвшилцөлд хүрч, гал зогсоох гэрээнд гарын
үсэг зуржээ. Талууд энэ нэгдүгээр сарын эхээр Этиопын нийслэлд нүүр
тулан уулзаж, цуст мөргөлдөөнийг зогсоох яриа хэлэлцээрийг эхлүүлсэн юм.
Ганцхан сарын хугацаанд 500 мянга гаруй хүний аминд хүрсэн цуст
мөргөлдөөн ийнхүү эцэс болсон байна. Гэрээний дагуу Өмнөд Суданы
босогчид болон Засгийн газрын арми 24 цагийн дотор тулалдаанаа зогсоох
ёстой аж. Түүнчлэн талууд ирэх хоёрдугаар сарын 7-нд цаашид хэрхэх
талаарх яриа, хэлэлцээрээ үргэлжүүлэх гэнэ.

Үүнээс өмнө Өмнөд Суданы Засгийн газрын арми босогчдод эзлэгдсэн хоёр гол хотыг чөлөөлөөд байсан юм.

Дэд
Ерөнхийлөгч асан Риек Мачарын өдүүлсэн бослого үймээний улмаас тусгаар
тогтноод удаагүй байгаа Өмнөд Суданы 70 мянга гаруй иргэн гэрээсээ
дайжиж, НҮБ-ын түр хорогдох байруудад байрлажээ. Түүнчлэн НҮБ-ын зүгээс
цуст мөргөлдөөнтэй холбоотойгоор Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй 5500
энхийг сахиулагчийнхаа тоог 12500 болгон нэмэгдүүлсэн юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж