
Тиймээс эмэгтэй хэрэглэгчдийн зах зээлд чиглэсэн стратеги боловсруулан, эрсдэлийн удирдлагыг сайжруулах замаар Хас банкны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ ОУСК мэдэгджээ. Тус корпорацийн Хятад, Монгол, Солонгосыг хариуцсан менежер Хён-Чан Чо хэлэхдээ “Монгол Улсын эдийн засгийн өсөлт хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь эмэгтэйчүүд юм. Бид Хас банктай хамтарч ажилласнаар арилжааны болон нийгмийн тогтвортой арга замаар эмэгтэйчүүдийн бизнесийн хэрэгцээ шаардлагыг хангах боломжтой болж байна” хэмээсэн юм. ОУСК-иас бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр нь 2017 оны зургадугаар сар хүртэл үргэлжлэх юм. Нийтдээ 10 мянга гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 200 орчим сая ам.долларын зээл олгох юм байна.