Өнгөрсөн онд 72 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн онд 72 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч дотоодын компаниуд одоогийн байдлаар 1226, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 295 компани, гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай компани 134 байгаа ажээ. Өнгөрсөн онд Монгол, Хятадын хөрөнгө оруулалттай нэг, Монголын хөрөнгө оруулалттай есөн Виржиний арлуудад бүртгэлтэй нэг компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшихээ больсон байна. Одоогийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 9.4 хувьтай тэнцэх талбайг ашигт малтмалын тусгай тусгай зөвшөөрлөөр олгосон байгаа юм. 2013 онд нийт 72 тусгай зөвшөөрөл шинээр олгосон нь сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн бага үзүүлэлт болжээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж