XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морь жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газар, Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмадуудад өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Бөхийн өргөөнд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн ахмадын төлөөлөлд Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, гавьяат жүжигчин У.Далантай, Б.Туяа болон Соёлын тэргүүний ажилтан П.Идэржавхлан, Д.Бурмаа, Д.Мөнхбат, Л.Банзрагч, Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын гоцлол дуучин Ж.Содхүү нарын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм.

Түүнчлэн уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр үр хүүхэддээ болон ард түмэндээ ажил үйлсээрээ үлгэр дууриалал болж, төрд олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий ахмадуудыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас болон Монголын Ахмадын хорооны хүндэт тэмдэгээр шагнаж урамшууллаа.
Г.НАРАН