Ардчилсан нам завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам завсарлага авлаа

“Давхар дээл”-ийг тайлах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцүүлгээс Ардчилсан нам ажлын тав хоногийн завсарлага авлаа. Уг хуулийн агуулгыг бүгд дэмжиж байгаа ч хэрэгжүүлж эхлэх хугацааны хувьд санал зөрөлдөөнтэй байдал үүссэн юм. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүн байж болохгүй байх тухай хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс гэсэн бол зарим гишүүд батлагдсан өдрөөс хэрэгжүүлэх ёстой гэж буй юм. Ардчилсан намын бүлгээс уг хуулийн хэрэгжүүлэх хугацааны талаар ирэх сонгуулийн дараанаас мөрдөгдөх ёстой гэх нэгдсэн байр суурьтай байгаа ч зарим хувь гишүүд батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх ёстой гэж буй тул ойлголтоо нэгтгэхээр ийнхүү завсарлага авч буй бололтой.

Э.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж