Пентагон сахал, толгойн ороолтыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Пентагон сахал, толгойн ороолтыг зөвшөөрөв

АНУ-ын Пентагоны зүгээс цэргийн дүрэмт хувцасны дүрмийг зөөлрүүлж, шашны холбогдолтой зарим зүйлсийг цэргүүдэд зөвшөөрөх болсон байна. Үүнд: Нэгдсэн улсын армид алба хааж буй цэргүүдийг аливаа шашны баярын үеэр сахал тавих, толгойн ороолт, тоорцог өмсөх, шивээс хийлгэхийг зөвшөөрчээ. Ийнхүү АНУ-ын армид алба хааж буй мусульман, еврей, хинди ба бусад шүтлэгтэй цэргүүд шашны зан үйлээ гүйцэлдүүлэх боломжтой болсон байна. АНУ-ын армийн судалгаагаар ойролцоогоор 3700 мусульман, 1500 викка /байгалийг шүтэгч/ цэрэг алба хааж буй аж. Пентагоны зүгээс дээрх шийдвэрийг өчигдрөөс /I.22/ эхлэн армийн бүх төрөлд хэрэгжүүлж байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж