Монгол жуулчдын зардлыг судална

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Монгол жуулчдын зардлыг судална

Аялал жуулчлалын үндэсний төв, Монгол­банк, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд “Гадаадад аялсан Монгол жуулчдын аяллын зардлын судалгаа-2014” судалгааг хамтран зохион байгуулж байгаа аж. Монголоос гадаадад аялж буй жуулчдын 2013 онд зарцуулсан зардлын мөнгөн урсгалыг тодорхойлох үндсэн зорилготой энэхүү судалгаанд Монголоос гадаад улс орнуудад жуулчин илгээж буй тур операторууд мөн гадаадын улс орнуудад аялаад ирсэн Монгол жуулчдыг хамруулах юм байна. Монголбанк, аялал жуулчлалын үндэсний төв, Нийслэлийн аялал жуулчлалын газрын төлөөллүүд албан хэргийн уулзалт зохион байгуулан, гурван талт гэрээ, судалгааны асуулга, ажлын бусад төлөвлөгөөг хамтран боловсруулж, ажлаа эхлүүлжээ. Судалгааг 2014 оны нэгдүгээр улирал, гуравдугаар улиралд гэсэн хоёр үе шаттайгаар явуулах аж.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж