Хамгийн сүүлийн үеийн мэдээлснээр Хятадын Шанхай хотод энэ өвчнөөр 2 хүн нас барсан байна. Нас барсан хүмүүс нь эмнэлэгийн ажилтан, нөгөө нь фермын ажилтан байжээ. Энэ шувууны ханиад хүнд уушигны хатгалгаа хэлбэрээр тусч маш их өндөр халуурч, агаар амьсгалж чадахгүй болгон үхэлд хүргэдэг байна. Хонгконг Хятадаас авдаг тахианы махаа зогсоосон байна. Манай улсын хувьд тахианы мах Хятад болон бусад улсаас импортлон оруулж ирэхдээ урд хөршийн хилээр дамжуулж авдаг. Өвчны голомттой улсаар дамжуулан хүнс болон тахианы мах оруулж ирж байгаа нь шувууны вирус манай улсад өнөө маргаашгүй орж ирэх магадлал маш өндөр байна.
Тиймээс хяналтын байгууллагууд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нэн шаардлагатай болж байна.