
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар болон нэр бүхий 24 гишүүний өргөн барьсан “Өршөөлийн хууль”-ийг батлахыг хүссэн “Монгол үндэстний хүсэлд нэгдэх” хөдөлгөөн өнгөрсөн пүрэв гарагт Чингисийн талбай дээр тайван жагсаал хийсэн. Тэгвэл тэд өнөөдөр дахин жагсахаар болсон байна. Тус хөдөлгөөнөөс “Өршөөлийн хууль”-ийг батлахыг монголд дундажаар 80 мянган хүн хүлээж байгаа гэдгийг онцолж байгаа бөгөөд ард түмний хүсэн хүлээсэн хуулиа монгол түмний үндэсний баяр болох сар шинийн өмнө батлахыг УИХ-аас хүсэмжилж байгаа юм.
О.САРНАЙ