Э.Мөнхбилэг залуучуудын олимпийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Э.Мөнхбилэг залуучуудын олимпийг шүүнэ

“Наньжин 2014” залуучуудын олимпийн их наадмын ширээний теннисний тэмцээнийг Монголын шүүгч Энэбишийн Мөнхбилэг шүүхээр болжээ.

2014 оны залуучуудын олимпийн ширээний теннисний тэмцээнийг Ази тивээс Монгол, Малайз, БНХАУ, Хонконг зэрэг дөрвөн орны шүүгч шүүх болсноос нэг нь Монголын шүүгч тодорсон байна. Э.Мөнхбилэг дөрвөн жилийн өмнө Сингапурт болсон залуучуудын анхдугаар олимпийн наадамд Монгол улсаас ганцаараа  шүүгчээр ажилласан бөгөөд 2014 оны олимпийг шүүх болсноор хоёр дахиа энэ наадмыг шүүх болж байна.

Залуучуудын олимп шүүх эрхийн эхний шатны шалгаруулалт 2013 оны наймдугаар сард эхэлсэн. Харин хоёрдугаар шат нь 2013 оны 11 дүгээр сард эхэлж, 30 шүүгч шалгарсан тэдгээрээс дахин шалгаруулалт явуулж, арвыг нь тэнцүүлжээ.

“Наньжин 2014” хүүхдийн олимпийн ширээний теннисний тэмцээнийг 12 шүүгч шүүн явуулах аж.   

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж