Найрсаг солилцооны жил

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Найрсаг солилцооны жил

-БНХАУ  хөрш орнуудын бодлогоо шинэчилснээсээ хойш анхны гадаад зочноо Монголоос
х
үлээн авлаа

Монгол Улсын
Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар
тус улсад энэ сарын 16-21-ны
өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.

Шинэчлэлийн
Засгийн газрын хувьд энэ оны анхны айлчлал нь Гадаад харилцааны сайд Л.Болдын
өмнөд хөршдөө хийсэн дээрх айлчлал болж
байна. БНХАУ-ын тал м
өн адил энэ оны анхны айлчлалаа хойд хөршөөсөө хүлээн авч байгаагаа төрийн удирдлагуудын төвшинд онцолж байлаа. Хоёр орны харилцаа хамгийн дээд
т
өвшний буюу
стратегийн т
үншлэлийн хэмжээнд хөгжиж байгаагаас гадна 2014 онд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой,
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчилсний 20 жилийн
ой давхцаж буй юм. Эдгээр түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2014 оныг Найрсаг
солилцооны жил болгон зарлаж, олон тал арга хэмжээг хоёр талд зохион
байгуулахаар болоод байна.

Гадаад харилцааны
сайд Л.Болд, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар айлчлалын х
үрээнд албан ёсны хэлэлцээ хийж, Найрсаг солилцооны
жилийн х
өтөлбөрт хоёр талаас гарын үсэг зурсан. Хоёр талын албан ёсны хэлэлцээ болон тус
улсын удирдлагуудтай хийсэн уулзалтуудын
үеэр яригдсан, шийдвэрлэсэн асуудлууд чухам юу байв?


Худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэнэ

Гадаад харилцааны
сайд нарын албан ёсны хэлэлцээний
үеэр өргөн хүрээнд санал солилцсоны дотор
БНХАУ-ын талаас хоёр орны гадаад худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт х
үргэх эрмэлзэлтэйгээ
байгаагаа ил
эрхийллээ. Өнөөдөр энэ хэмжээ 6 орчим тэрбум ам.долларт эргэлдэж
байгаа б
өгөөд үүнийг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлнэ гэдгийг тохиролцлоо. Энэ
нь Монголын хувьд
эдийн
засгийн ихээхэн
өөрчлөлтийг бий болгох хүчин зүйл юм. Түүнээс гадна хоёр улсын худалдааны чөлөөт бүсийг байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхээр
ярилцлаа. М
өн хоёр улсын хооронд
“2+2” механизм байгуулахаар тохиролцоонд х
үрлээ. Энэ нь хоёр улс дэд бүтцээр холбогдох, дэд бүтцийн салбарын болон
томоохон т
өслүүдийн хамтын
ажиллагааг цогцоор нь ярилцах механизм байх аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг урилаа

Хоёр орны
харилцан итгэлцлийг бэхж
үүлэх, өндөр төвшний айлчлалын давтамжийг
нэмэгд
үүлэхийг талууд
чухалчилж бай
гаагаа харилцан
илэрхийллээ. Хятадын тал энэ оны
тавдугаар сард Шанхай хотноо болох Азийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн
хуралд Монгол Улсын Ер
өнхийлөгч Ц.Элбэгдоржийг урилаа. Мөн УИХ-ын дарга, Шадар сайд нарын БНХАУ-д айлчлал хийх асуудлыг тохиролцсон юм.

Харин айлын
талаас
өндөр төвшний, удирдлагуудын  айлчлалыг хэрэгжүүлэх талаар ажиллаж байгаагаа дурдлаа.


 “Монголын нууц товчоо”-ны монгол хэл дээрх эхийг
судлах талаар ярилцлаа

Соёл, боловсрол,
нийгэм х
үмүүнлэгийн салбарын
хамтын ажиллагааг
өргөжүүлэх талаар талууд санал
солилцсоноос гадна
Гадаад
харилцааны сайд Л.Болд соёлын
үнэт өвийн асуудлаар нэгэн санал дэвшүүлсэн юм.

Бээжингийн Үндэсний Их Сургуулийн
судлаач Эрдэмт гэдэг х
үн Түвдэд ажиллах хугацаандаа
Баруун Т
үвдийн Толдин хийдээс монгол бичгээр бичсэн “Монголын Нууц товчоо”-г олсон аж. Уг материал эдүгээ Хятадын Үндэсний номын санд
хадгалагдаж байгаа
төдийгүй өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадын Үндэсний номын сангаас ховор номын үзэсгэлэн гаргаж тэрхүү “Нууц товчоо”-ны хуудсуудыг олон нийтэд толилуулсан. Энэхүү монгол судрын хуудсууд нь
“Монголын нууц товчоо”-ны 90-120 дугаар хэсг
үүд мөн гэж судлаачид үзэж байгааг Л.Болд дурдаад  Монгол Улсын түүх соёлын энэхүү үнэ цэнтэй олдворын өндөр чанартай хуулбарыг Монголын талд өгч, “Нууц товчоо”-ны эх
сударт хоёр талын эрдэмтэд хамтран судалгаа хийж, хамтарсан б
үтээл гаргах, ТүвдийнТолдин хийдэд Монголын эрдэмтэд судалгаа хийх боломж олгох зэрэг
асуудлыг холбогдох газарт уламжилж ГХЯ-ны з
үгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн. Хятадын тал үүнийг холбогдох
байгууллагуудад уламжлах, дэмжихээ илэрхийлсэн юм.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд
Л.Болд айлчлалын х
үрээнд БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи нар бараалхан
хоёр орны харилцааны асуудлаар ярилцсан.  Тус улс т
өрийн бодлогын төвшиндөө хөрш орнуудын бодлогоо
шинэчилж, хамтын ажиллагааны
үр ашгийг хөршүүддээ хүртээмжтэй болгох
концепцийг  чухалчлахаар болж байгаа аж.
Бодлогын өөрчлөлтөө зарласнаасаа хойш анхны
гадаад айлчлалыг Монголын талаас х
үлээн авч байгаа нь санамсаргүй хэрэг биш юм байна. БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао уулзалтынхаа үеэр Монгол Улсыг далайд гарцтай холбох, Хятадын боомтуудыг ашиглах бололцоо
олгох талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол ноён Ян Жэчи б
үс нутгийн хамтын ажиллагааны
байгууллага, АПЕК-т Монгол Улс байр сууриа бэхж
үүлэхэд дэмжиж ажиллана
гэдгийг тэмдэглэсэн. Энэ оны хувьд АПЕК-ийг Хятад улс даргалах б
өгөөд хуралд Гадаад харилцааны сайд Л.Болдыг урилаа.

БНХАУ-д хийсэн
айлчлалынхаа
үеэр Л.Болд Бээжин хотод Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайдуудыг хүлээн авч уулзаж, гадаад
харилцааны бодлогын зорилтуудыг танилцуулсан юм. Бээжинд Элчин сайдын яам б
үхий 82 орон Монголыг улсыг
хавсран сууж б
айгаа ба
уулзалтад 50-аад орны Элчин сайд нар оролцсон. 


Шинжаан Уйгурын өөртөө засах оронд ажиллалаа

Хятад улс хязгаар
нутгаа хэрхэн х
өгжүүлж байгааг
Казахстантай хил залгаа хэсэгт ч
өлөөт бүс байгуулж буй бүтээн байгуулалтын явцаас
харж болох байх. Казах
стантай
хиллэдэг Хоргос боомтыг ч
өлөөт бүс болгох ажил сүүлийн гурван жилд эрчимтэй өрнөж том цогцолборууд хэдийнэ
боссон байна. Монгол Улсын Хов, Баян-
Өлгий аймагтай хиллэдэг энэ хязгаар бүс нутагт чөлөөт бүс байгуулагдаж байгааг
монголчууд боломж болгон
ашиглах
талаар хоёр талын уулзалтуудын явцад яригдсан. Иргэд хоорондын харилцаа сайн х
өгжсөн хил залгаа нутгуудын
хамтын ажиллагааны талаар м
өн ярилцаж, ялангуяа Ховд аймаг дахь хилийн боомтоор харилцан нэвтрэх журмыг
өөрчилж, иргэдийг
гурван цагаар х
үлээлгэж чирэгдүүлдгийг болихоор харилцан
тохиролцсон.
Мөн цаашид хилийн боомтуудаа түшиглэн чөлөөт бүс байгуулахад хамтран
ажиллахаар хоёр тал ярилцлаа.

Шинжаан Уйгурын өөртөө засах орны дэд дарга Да Ган
Гадаад харилцааны сайд Л.Болдыг х
үлээн авч уулзах үеэр хил залгаа Монголын баруун аймгуудтай худалдаа,
эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхж
үүлэх болон консул суулгах асуудлаар санал
солилцсон юм. 
Өнөөдрийн байдлаар Шинжаан
Уйгурын
өөртөө засах орны Өрөмч хотод Монголын
“ХасБанк”-ны х
өрөнгө оруулалтай “Тиан Рун” компани жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд
зориулсан санх
үүгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр
амжилттай ажиллаж байгаа юм байна. Цаашид Монголын хувийн хэвшлийн компани, аж
ахуйн нэгж
үүдийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах
талаар орон нутгийн удирдлагу
удтай сайд Л.Болд ярилцсан.

Шинжаан Уйгурын өөртөө засах орон Хятадын
байгалийн баялгийн н
өөцийн үлэмж хэсгийг агуулж байдаг.
Үүнийг түшиглэн Цинхуа групп нийт 30
тэрбум ам.долларын х
өрөнгө оруулалтаар нүүрс боловсруулах үйлдвэрийн хоёр ч том
цогцолбор бай
гуулж байгаатай
Монголын т
өлөөлөгчдийг танилцуулсан. Нүүрснээс хий гаргаж авах үйлдвэр нь ашиглалтад ороод
байгаа т
өдийгүй энэ нь Хятаддаа анхных гэж хэлж болох өндөр технологийн томоохон үйлдвэр юм байна. 

Энэчлэн Гадаад
харилцааны сайд Л.Болдын хийсэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны
талаар тодорхой ажил, саналуудыг шийдвэрлэсэн
үр дүнтэйгээр өндөрлөлөө. Түүний айлчлалтай холбогдуулан “China Daily” сонин,  CCTV суваг болон Хонгконгийн “Phoenix” суваг Л.Болдыг
зочноор урьж ярилцсан юм.

И.СҮНДАРИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж