Монгол циркчид олон улсын наадмаас гранпри хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Монгол циркчид олон улсын наадмаас гранпри хүртлээ

“Алтан цирк”  наадамд Т.Буд багштай “BudX roses” студийн уран нугараачид МУСТА н.Төгөл­дөрсайхан, н.Энхгэрэл, н.Алтжин, н.Шараа, н.Мөнгөнцэцэг нар урил­гаар оролцсон. Авьяаслаг уран бүтээлчид маань Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөн тус наадмын “Гранпри”-г хүртэн өчигдөр өглөө эх орондоо ирлээ. Олон улсын циркийн урлагийн наадмуудаас эрэмбээрээ эхний гуравт багтдаг энэхүү наадам Италийн Ром хотноо 30 дахь удаагаа амжилт­тай болж өн­дөрлөжээ. Сүүлийн жилүүдэд манай ул­сын циркчид олон улсын шинж чанартай уралдаануудад тасралтгүйгээр амжилттай орол­цож байгаа юм. “Алтан цирк” наадмын 30 жилийн ой тохиож байгаа учраас энэ жил шилдэг уран бүтээлчдийг оролцуулж дөрвөн өдөр хүн­дэтгэлийн тоглолт хийсэн. Мөн Ром хотын төв талбайд Олон улсын циркчдийн парад болж энэ­хүү арга хэмжээг католик шашны тэргүүн Ромын Пап үзэн сонирхжээ. Дэлхийн циркчидтэй өр­сөлдөн Монгол Улсынхаа нэ­рийг өргөж, “Гранпри” цомын  эзэн болсон уран бүтээлчдэдээ уншигчдынхаа өмнөөс баяр хүр­гээд, амжилт хүсье.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж